Сувилагчид жагсана
2018-05-08

 

Сувилагч, эмнэлгийн ажилчид УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын тав, зургаадугаар заалтыг хүчингүй болгохыг шаардаж, сувилагч нарын цалинг  нэмэгдүүлэхийг Төр, Засгаас шаардаж өмнө нь хэвлэлийн хурал хийж байсан. Харин өнөөдөр /2018.05.08/ жагсаал зохион байгуулахаар болжээ. 

 

Сувилагч, эмнэлгийн ажилчдын жагсаал өнөөдөр 12.30 цагт  Драмын театрын өмнөх болох юм байна. Энэхүү жагсаалаар Засгийн газар, салбар яаманд шаардлага хүргүүлэх аж. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин