Оросын нисдэг тэрэг Сирид осолдож, нисгэгч нь амиа алджээ
2018-05-08

ОХУ-ын “Ка-52” нисдэг тэрэг Сирид сүйрсэн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас “Ка-52” онгоцны нисгэгч амиа алдсан гэнэ. Сирийн зүүн хэсэгт “Ка-52” үүрэг гүйцэтгэж байхдаа сүйрсэн байна.

 

Техникийн догогдлоос болж нисдэг тэрэг сүйрсэн байх магадлалтай хэмээн албаныхан мэдээлэв.

 

Дахин ашиглах боломжгүй болсон онгоцны биеийг албаныханд хүлээлгэн өгч, ослын шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж эхэлжээ.

 

Энэ сарын 3-нд ОХУ-ын “Су-30СМ” онгоц мөн Сирид осолдож, нисгэгч нь амиа алдсан билээ. Онгоцны хөдөлгүүрийн хэсэгт шувуу орсны улмаас онгоц сүйрсэн болохыг тогтоосон аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин