Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-05-09

Малчидард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг  анхааруулж байна.

 

2018 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Зүүн болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс,  бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус,  Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар  15-20 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 14-16 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин