Цагдаа нар эмнэлгийн тусламж үзүүлэн, хүний амь аварлаа
2018-05-09

 

Цагдаагийн албан хаагчид өндөр настанд эмнэлгийн тусламж үзүүлэн, амь насыг нь аварлаа. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Тамир 115 чиглэлд хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан авто эргүүлийн офицер цагдаагийн ахмад Д.Алтангэрэл, цагдаа жолооч ахлах ахлагч Н.Цэрэнбат нар нь 70 гаран насны нэгэн иргэнийг эрүүл мэндийн байдал муу ухаангүй байхад нь  эмнэлгийн анхан шатны тусламж шуурхай үзүүлж сэргээн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Shuud.mn
Сонин хачин