“Монгол базальт” ХК хувьцаа гаргалаа
2018-05-09

“Монгол базальт” ХК нээлттэй хувьцаат компани боллоо. "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын энэ оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А49 тоот тушаалаар  “Монгол базальт” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 56,417,000 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн II ангилалд бүртгэжээ.

 

Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар хэлэлцэж, 169 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 30 хувь буюу 16,925,100 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар буюу нэгж хувьцааг 380 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна.

Shuud.mn
Сонин хачин