Хугацаа нь дууссан их хэмжээний бэлэн гоймонг битүүмжилжээ
2018-05-09

 

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Вьетнам засварын газруудад хугацаа дууссан бэлэн гоймон, хоол амтлагчийг тарааж, агуулахад хадгалж байна гэх мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14 хороо, Консулийн 18 гудамжинд байрлах "Баруун хөшөөт" ХХК-д хяналт шалгалт хийжээ. 


Шалгалтаар хадгалах хугацаа дууссан их хэмжээний бэлэн гоймон, хатаасан жимс, хоол амтлагч, хоёр төрлийн бохь зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй агуулах, чингэлэгт хадгалж байсан зөрчил илэрсэн байна.

 

Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин