Япон, Хятад, Өмнөд Солонгосын удирдагч нар уулзав
2018-05-09

Японы нийслэл Токио хотноо Азийн гурван улсын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг уулзалтад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абе болон БНХАУ-ын Ерөнхий сайд  Ли Көцян нар улсаа төлөөлөн оролцож байна.

 

Хөх ордны тэргүүн Мун өнгөрсөн оны долоодугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсноосоо хойш анх удаагаа Япон улсад айлчилж буй юм.

 

Гурван талт уулзалт ТРАМП-КИМ нарын уулзалтаас өмнө нь зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой билээ.

 

"Уулзалтын гол зорилго Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох" хэмээн Ерөнхий сайд Абе нээлтийн ажиллагааны үеэр онцлов.

 

Ерөнхийлөгч Мун Жэ Ин хоёр долоо хоногийн өмнө Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай биечлэн уулзсан бөгөөд уулзалт “ҮР ДҮНТЭЙ” болсон хэмээн Япон, БНХАУ-ын сайд нартай уулзах үеэрээ дурссан байна. Энэхүү түүхэн уулзалтын үеэр Ким Чен Ун өөрийн биеэр “Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзаж, олон улстай илүү ойр нөхөрлөх болно” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сард анхны гурван талт уулзалт зохион байгуулагдаж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин