Путин, Медведевийг Ерөнхий сайдаар дахин томиллоо
2018-05-09

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 7-нд дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний тангараг өргөж, улмаар үүрэгт ажилдаа орсон юм.

 

 

Тэрбээр Засгийн газрынхаа тэргүүнээр Дмитрий Медведевийг томилох зарлигт гарын үсэг зурсан байна. Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн албанаас баталжээ.

 

Төрийн Думын гишүүд өчигдөр Дмитрий Медведевийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлаар хэлэлцжээ. Санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 374 нь дэмжсэн бол 56 гишүүн эсрэг санал өгчээ.

 

Ийнхүү Медведев олонхийн санал авсан учир Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо.

 

Тэрбээр “Ард түмний итгэлийг алдахгүй ажиллах болно. Ерөнхийлөгч В.Путины итгэлийг алдахгүй ажиллах болно” гэж хэлжээ.

 

Ерөнхий сайд ойрын хугацаанд парламентаа бүрдүүлэх гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
wm333:
Mongoliin amidral ulam dordoo l baih yum. kkk
2018-05-10
Иргэн:
Манайд 6 сар болоод л солигдож бна. Ичмээр
2018-05-10