С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргажээ
2018-05-09

 

Прокурорын байгууллагаас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. Тус саналыг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагт эхлэх аж. 

 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 12-наас эхлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасан. Харин энэ хугацаа дуусах дөхөж байгаа учраас прокуророос үргэлжлүүлэн хорих саналыг хүргүүлсэн байна.

 

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж буй бөгөөд тэднийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ККК... С.БАЯР, Ч.САЙХАНБАЛАГ та хоёр идсэн уусан, луйвардсан, авилгад авсан мөнгөө улс орондоо өгчих дөө.
2018-05-10
yasiigni tcailga hvzvvgvi hvn haa yavna .
2018-05-09
eedee mongiig ni huraa huuhdiin mongo ogii l doo eh ornoo orgui bolgoh yumsan daa
2018-05-09
mongoljin:
colongos hyatad shig byh nasaar ni horij hurungiig ni huraaj ulsiin orlogo bolgo
2018-05-09
ЗӨВ:
ЗӨВ
2018-05-09
Идсэн уусанг нь гаргуулахаас гадна өөр бусад завшигчдийг илрүүлтэл хорь.
2018-05-09
ZOCHIN:
ENE HOERIIG DEER N BAYRTCOGTIIG SHUUJ YADGIIN.SHUUD JILIIG N OGOOD YVUULAHAD L TAARNA.YMAR CH ASHIGGUI GEREE GEJ YU BAISAN YM VE.
2018-05-09
Шударга ёс гэж байдаг бол энэ хөгшин залуу 2 хулгайчийн хийсэн хэргийг бүгдийг ил болгож ард түмэнд мэдүүлвэл хууль шүүхийнхний нэр хүнд өснө. Баяр гэж ярвайсан хулгайч яаж мэнд мултрах вэ гэж хор найруулж суугаа даа. Үнэн юм үнэнээрээ сайхан шүү
2018-05-09