Хойд Солонгост хоригдож буй америкчууд Пхеньянаас хөөрчээ
2018-05-10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Хойд Солонгосын асуудлаар өөрийн сууриа солилцсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Цагаан ордны тэргүүн твиттер хуудастаа “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай хийх уулзалтын тов гарсан. Хоёр улс харилцан тохиролцооны үндэс дээр хаана, хэзээ уулзахаар тохиролцоод байна” хэмээн жиргэжээ.

 

Тэрбээр ТРАМП-КИМ нарын уулзалтын талаарх өөр мэдээлэл хийгээгүй байна.

 

Мөн Трамп АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй байгаа Майк Помпео Пхеньян руу ниссэн талаараа өгүүллээ. Майк Помпео ийнхүү сарын дотор хоёр удаа Пхеньянд нууцаар айлчлав.

 

“Төрийн нарийн бичгийн Пхеньян дахь айлчлалын гол зорилго нь Хойд Солонгост ял эдэлж буй АНУ-ын гурван иргэнийг эсэн мэнд Америкт авчрах явдал” хэмээн Цагаан ордон мэдээлсэн.

 

Энэ талаар Трамп “Баяртай мэдээ дуулгахад Помпео иргэдийнхээ хамтаар Пхеньянаас хөөрсөн. Тэд удахгүй АНУ-д ирнэ. Би тэднийг тосон авна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин