Миранда Керр амаржиж ХҮҮТЭЙ боллоо
2018-05-10

Австралийн супермодель Миранда Керр өнгөрөгч даваа гаригт АНУ-ын Лос Анжелес хотын эмнэлэгт амаржсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Миранда өнгөрсөн оны долоодугаар сард "Snap chat" компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Эван Шпигель гэрлэсэн юм.

 

Хос бяцхан хүүдээ Харт гэх өвөрмөц нэрийг хайрлажээ. Шинэхэн эцэг Эван Шпигель твиттер хуудастаа “Үнэхээр гайхалтай” хэмээн жиргэсэн байна.

 

Миранда өмнө нь холливуудын нэрт жүжигчин Орланда Блумтай гэрлэж байсан бөгөөд Флин гэх хүүтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин