11 нөхөртэй эмэгтэйг цаазаар авчээ
2018-05-10

Алан хядах “Аль Шабаб” бүлэглэлийн шүүхээс нэгэн эмэгтэйг олны өмнө чулуугаар цохиж хөнөөх ялаар шийтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Шүүхээс цаазын ял сонссон эмэгтэйг олон нөхөртэй байсан хэмээн буруутгасан байна.  Шукри Абдуллах Варсам гэх эмэгтэйг 11 нөхөртэй байсан гэв.

 

Эмэгтэй өмнөх гэрлэлтээ цуцлуулахгүйгээр олон удаа гэрлэсэн нь тогтоогдсон аж.

 

Шүүхийн шийдвэрийн дараахан тус бүлэглэлийнхэн эмэгтэй Сомалигийн нийслэл Могадишу хотноо чулуугаар цохиж, хөнөөжээ.

 

Тус бүлэглэл Шариатын хуулийг чандлан баримталдаг бөгөөд эр нөхрөө хуурсан, дайчидтай нь гэрлээгүй охид, бүсгүйчүүдийг уг хуулийн дагуу цаазаар авах ялаар шийтгэдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
munhnaran eej munhnar eejee:
NEG TALIIG BARIMTLAH N HATUU DEG TOGTOOJ KOMUNIZM BII BOLGODOG
2018-05-11
ИЙМ муухай юм битгий уншиж бай! Туунийгээ битгий монгол хэлэндээ буулгаж бай! Зло приносит зла. Evil brings evil.
2018-05-10