Хуурамч бичиг баримт бүрдүүлж өгвөл виз мэдүүлэх эрхийг хугацаагүй хаана
2018-05-10

БНСУ-д ажиллаж, хөдөлмөрлөх, суралцах зорилгоор виз хүсэгчдийн тоо жил ирэх тусам өсч байна. Иргэд виз мэдүүлэхдээ нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх зөрчил илрэх болжээ. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн ерөнхий газраас хамтран мэдээлэл /2018.05.10/ мэдээлэл хийлээ.

 

Өнгөрсөн онд 153 иргэн нийгмийн даатгалын лавлагаа хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЭМНДЕГ-ын дэд дарга Г.Саран “Манай улсын 30 орчим мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байна. Үүний таван мянга орчим нь оюутан сурагчид байна. БНСУ, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш  300 гаруй мянган иргэн хөдөлмөрлөх, суралцах зорилгоор хоёр улсын хооронд харилцан зорчдог аж. Өдөртөө 900 хүний виз хүссэн мэдүүлэг хүлээж авсан тоо бий. Иргэдийн виз мэдүүлэх хүсэл сонирхол дээр дөрөөлөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хуурамчаар үйлдэх зөрчил гарсан. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газраас БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтарч удаа дараа уулзалт зохион байгуулж байгаа. Ээлжит уулзалт өнөөдөр хэвлэлийн хурлаар үргэлжилж байна. 2017 онд сард дунджаар нийгмийн даатгалын цахим лавлагааг 24 мянган иргэн ТҮЦ машинаар авсан байна. БНСУ-ын Элчин сайдын яамнаас 2017 онд 890 хүнтэй холбоотой нийгмийн даатгалын лавлагааг манай мэргэжилтэнтэй холбогдон шалгуулсан байгаа. Мөн 2018 онд 430 орчим иргэний лавлагааг шалгуулсан. Шалгалтаар 2017 онд 153 иргэний хуурамчаар үйлдсэн нийгмийн даатгалын лавлагааны материалыг шалгуулж үнэн бодит байдлыг тогтоосон байгаа. Хуурамч лавлагаа гаргаж байгаатай холбогдуулан бид цахим орчин дахь мэдээллийн баазаа шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Иймд нийгмийн даатгалын лавлагааны шинэ программыг ашиглалтад оруулсан байгаа” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэд Төрийн үйлчилгээний 109 цахим машинаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хурууны хээгээ таниулаад авч болох боломжийг бүрдүүлсэн. Жилд 300 гаруй мянган хүн цахим машинаас тодорхойлолт авдаг байна. Гэтэл энэхүү тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх явдал бий болоод байгаа учраас НДЕГ-аас шимтгэлийн тодорхойлолтын үнэн зөвийг онлайн, цахим хэлбэрээр шалгах боломжийг бүрдүүлжээ. НДЕГ-ын цахим хуудсан дээр цахим үйлчилгээ гэх программ хангамжууд байдаг. Энэхүү программаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа үнэн зөв эсэхийг шалгаж болох юм байна.

 

БНСУ-ын Элчин Сайдын яам таньдаг хүний хүсэлт гуйлтаар виз олгодоггүй 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

БНСУ-ын Элчин сайдын яамны Консул Кил Кан Мүг Сүүлийн үед виз мэдүүлэгчид хувийн болон Төрийн байгууллагын албан бичиг, тодорхойлолтыг хууль бусаар үйлдэх зөрчил маш их газар авсан. Иргэдийн хуурамчаар үйлдэж буй бичиг баримтуудаас авч үзвэл Төрийн байгууллагуудын олгож буй бичиг баримтуудаас нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, банкинд 5 сая төгрөг байршуулсан гэрээ, татварын ерөнхий газраас олгож байгаа хуулийн этгээдийн удирдлагын овог нэрийг сольсон тодорхойлолт, өөрийгөө оюутан гэдэг нь үнэн гэх тодорхойлолт, дүнгийн хуулбар, оюутны үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт, урилга, дансны хуулга. Эдгээрээс хамгийн ноцтой нь гадны орон руу зорчсон гэх баримт бичгийг хуурамчаар үйлдэх зөрчил ихээр гарч байгаа. Тэгэхээр зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын хугацаанд илэрсэн хуурамч материалын тоо 400-500 хүрсэн. Тиймээс манай Элчин сайдын яаманд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд  хамгийн багадаа нэг жил эсвэл хугацаагүйгээр виз мэдүүлэх эрхийг системээр хааж байгаа. Хуурамч бичиг барит үйлдэж өгдөг этгээдүүд иргэдээс100 мянгаас таван сая төгрөг авдаг байгаа юм. Хуурамчаар үйлдсэн 15 гаруй төрлийн бичиг баримт байгаа БНСУ-ын Элчин Сайдын яаманд байгаа. Энэ бол гэмт хэрэг. Тийм учраас хуурамчаар бичиг баримт үйлдэх энэ зөрчлийг гарах авхуулахгүй байх ёстой. Хуурамч бичиг баримт үйлдүүлж, хөрөнгө мөнгөөрөө хохирох хэрэггүй. Мөн БНСУ-ын Элчин сайдын яаманд таньдаг хүнтэй. Тодорхой хэмжээний мөнгө өгвөл виз бүтээгээд өгнө зэрэг зүйлийг ярьж иргэдийг хууран мэхлэх явдал гарч байна. Иймд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь визтэй холбоотой мөнгө төгрөг, эд хөрөнгө авдаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй байна. БНСУ-ын Элчин сайдын яам таньдаг хүний хүсэлт, гуйлтаар виз олгодоггүй. Мөн виз мэдүүлэхийн тулд дараалал ихтэй байдаг тул дугаар зардаг гэх асуудал байна. Хэрэв худалдаж авч байгаа бол та өөрөө хохирч байна гэсэн үг” гэлээ.

 

БНСУ-ын виз мэдүүлгийн албан ёсны найман төв Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж.

 

Цагдаагийн байгууллагад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх асуудлаар 2013-2018 оны эхний дөрвөн сарын байдлаар 11 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг, хуурамчаар бичиг баримт үйлдэж байгаа этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлэг, 19.14-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Үүнд нэгжээр буюу мөнгөн дүнгээр торгох, 6 сараас нэг жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах, 2-6 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг байна. Иймд аль нэг улсад  ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа бол хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгснөөр Улсын хилээр нэвтрэх боломж бүрдэнэ гэдгийг Цагдааагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Виз олгохгүй юм бол бүгдийг нь хаа.
2018-05-10