Улс төрийн шийдвэрийн зөв бурууг АТГ, прокурор хэлэлцэхгүй
2018-05-10
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргалаа. Тэдэнд хилийн хориг тавьж, гадуур байцаахаар болжээ. Прокурорын байгууллагаас тэднийг үргэлжлүүлэн 30 хоног хорих санал гаргасан ч Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс суллах шийдвэрийг гаргав.

 

Шүүх хурлын дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Албан тушаалаа ашиглан, авлига хээл хахуул авч, улсад маш их хохирол учруулсан гэх хэрэгт шалгаж байгаа гэсэн ташаа ойлголт байна.

 

Яллагчаар татах тогтоолд авлига авсан, хөрөнгө мөнгө завшсан гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тийм асуудлаар шалгаагүй. Оюутолгойн гэрээ бол Засгийн газар дамжин хэлэлцэгдэж, УИХ-д танилцуулагдан, хоёр ч тогтоол гарсан улс төрийн бөгөөд бодлогын шийдвэр. Энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд ч асуулга тавьж байсан.

 

Оюутолгойн гүний уурхайг хөдөлгөх талаар гаргасан улс төрийн шийдвэрийн зөв бурууг хууль хяналтын байгууллага, АТГ, прокурор хэлэлцэж байгаа нь буруу.

 

Үндсэн хуулинд бодлогын буюу Засгийн газрын шийдвэрийг хэрхэн хэлэлцэх тухай тодорхой заасан байгаа. Засгийн газрын шийдвэрийг буруу гэж үзвэл Засгийн газар өөрөө эсвэл УИХ хэлэлцэж, хүчингүй болгоно гэсэн заалт бий. Ийм заалттай байхад хууль хяналтын байгууллага оролцож байгаа нь буруу юм” гэсэн байр суурийг илэрхийлэв.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хуулийн өмнө иргэн, эрх мэдэлтэн, албан тушаалтан бүгд адил тэгш эрхтэй. тэд хууль зөрчсөн гэм буруутай эсэхийг шүүхээс өөр тогтоох газаргүй гэдгийг хуульд маш тодорхой заасан байгаа.юун улс төрийн шийдэл, шийдвэр,,, бас шүүхийн шийдвэрийг энд тэнд аваачиж хянаад байдаг хууль хаана ч байхгүй, тийм төрийн, төрийн бус, дотоод гадаадын байгууллага огт үгүй.
2018-05-14
Иргэн:
Монголын төр монголын төлөө зүтгэсэн хүнд халтай гэдэг үг байдаг юм билээ
2018-05-10
Баяр Сайханбилэг хоёрыг хорисон нь зүгээр ОюуТолгойг өөрсдийн болгох гэсэн гаруудын явуулга шдэ шүүгчид тэд нарын гар хөл болчихоогүйн сайшаалтай
2018-05-10
чи хэн бэ гөлөөш:
Шударга л бай
2018-05-10
ХХУЛЬЧДЫН ЯВДЛЫГ АВЧ ҮЗЭХ ЦАГ БОЛСОН
2018-05-10
hehe:
Uls turiin shiidveriig hun bish, ezen biegui hariutslaga huleedeggui hii uzegdel gargadag gesen ug uu? Bitgii tenegteed baigaarai.
2018-05-10
hurungu oruulalt tatvar mungunii asuudal yahaaraa uls turiin shiidver boldog yum be? Ediin zasgiin tootsoo sudalgaatai shiidver bh yostoi yum bishuu
2018-05-10
Дураараа дургиж дунд чемгеерее жиргэцгээх нь дээ
2018-05-10
zochin:
Ard irediin amidral yduurch amia aldaj eruul mendeeree hohirson buh humuusiin umnu Bayr Saihanbileg nar buruutai.
2018-05-10
ZOCHIN:
erh medel ,mongiig hen ch diilehgui.mongoliin onoodriin huuli.
2018-05-10
irgen:
uls tur orolcvol huuli hereggyi gesen yg yy!!!!!alban tushaaliin hariuclaga gej baihgyi yu!!!
2018-05-10