Төрөөс үзүүлж буй зарим үйлчилгээг хороодод шилжүүлнэ
2018-05-11

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хурлаар нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний үйл явц, орчны шинжилгээ, хороодод зарим үйлчилгээг туршилтаар шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийгмийн хариуцлагаар дамжуулж иргэдийг шийдвэр гаргах болон төрийн үйл чанарыг сайжруулах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх чигэлэлээр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухай НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулга хийв.

 

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг сайжруулах зорилгоор ажилласан жилийг тодорхойлох лавлагаа, иргэний үнэмлэх шинээр авах, шинэчлэх, дахин авах зэрэг дөрвөн үйлчилгээг хороодод туршилтаар шилжүүлэх төлөвлөгөөтэй байгааг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Ингэснээр иргэд цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлт гаргах болоомж бүрдэж байгаа юм.

 

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг дэмжиж, “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд тус ажлыг дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

 

Мөн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан талаарх зөвлөлийн гишүүдэд танилцуулга хийлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
er ni ene metiin asuudal chin horoodod l baih estoi shdee
2018-05-11