Д.Сарангэрэл: Хийснээр нь цалин, урамшуулал олгох амлалтаа биелүүлье
2018-05-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдэд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Хийснээр нь цалин, урамшуулал өгдөг байх амлалтаа биелүүлдэг байх хэрэгтэй. Би жагсаал цуглаан харчихаад хэлж байгаа юм биш.  Зургаан аймагт ажиллалаа. Амьдрал хүнд байна. Эрүүл мэнд, боловсролын асуудлаа шийдэх хэрэгтэй. Нийгмийн салбарын ажилтнуудаа ипотекийн зээл хамруулах  санхүүжилтийг төсөвт тусгах ёстой. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Гадаадын хөрөнгө оруулалт  1.4-1.5 тэрбум ам.доллар орж ирсэн гээд байна. Үүнийг ямар үзүүлэлтээр гаргаж байна. Өмнө нь Гадаадын хөрөнгө оруулалтын газар байхад гаргадаг байсан. Монгол банкнаас орж гарч байгаа мөнгийг хэлээд байна уу. Үнэхээр 1.5 тэрбум ам.доллар оруулсан бол эдийн засг сэвхийгээд босох юм биш үү.

 

Хөдөө орон нутагт үйлдвэрлэлийн чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин байна уу. Түүхий эдийн үнэ нэмэгдэж байхад эдийн засгийн өсөлт буураад байгааг ойлгохгүй байна. Эдийн засаг өсч байна гэж яриад байгаа юм. Гэтэл бодит байдал дээр статистикийн мэдээллээр ажилгүйдлийн тоо 30 хувьд хүрсэн гээд байгаа. Ажилгүйдлийн түвшинг дунд хугацаанд 7.5 хувьд хүргэнэ гэжээ. Энэ тоог яаж гаргасан бэ? Трампын бодлого гээд жишээлжээ. Яагаад хоёр хөршийн эдийн засагтай жишээгүй юм бэ

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Төлбөрийн тэнцлийг гаргахдаа ангилж, ялгадаг. Төлбөрийн тэнцлээс  гадаадын 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон. Үүнээс 900 сая нь Оюутолгойнх. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ эдийн засаг идэвхижээр өсдөг. Эдийн засаг хямраад эхлэхээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ буурдаг.

 

2019 онд эдийн засгийг 8 хувьд өсгөнө гэж тооцож байгаа. Өнөөдрийн нөхцөл байдалд тооцоолсон. Харин 2020 онд эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ. Зохион байгуулалттай улстөрждөг зүйл Монголд хавтгай байна. Энэ нь эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Трампын явуулж байгаа бодлого Монголд төдийгүй дэлхийн эдийн засагт голлож байгаа. Бид эрсдлүүдээ тооцож оруулсан. ҮСГ-аас гаргасан тооцоогоор ажилгүйдэл 2017 онд 8 хувьтай байсан. 2019 онд 7.5 хувьтай болж буурна. Яагаад гэвэл ажлын байр нэмэгдэнэ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Та бүхнийг 65-уулаа гарч ирээд их зүйл хийх болов уу гэж бодсон юм. Тухайлбал, арьс шир, шатахууны, гангын гээд. Нэг үйлдвэртээ 10 мянган ажлын байртай.  2020 он хүртэл ямар хоёр үйлдвэр барих вэ? Газрын тосны үйлдвэр юу болсон бэ? Зөвхөн Монголдоо ногоо идэх юу болсон. 50 мянган хүнийг ажлыг байртай болгохгүй бол энэ улстөржилт чинь явахгүй. Ажилтай, орлоготой байвал улс төр хамаагүй. Ажлын байртай болгохын тулд хэдэн сарын хэдэнд  ямар үйлдвэр нээх гэж байна. Бид төмөр зам ярьдаг. Өмнөх Засгийн газраа огцруулаад та нар юу хийсэн бэ? Сувилагчдын цалинг яагаад нэмэхгүй байна вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Бодлогын асуудлыг үндсэн чиглэл дээр ярина. Ажлын байр бий болгоход голлож анхаарч байгаа. Хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийн тоо 1.2 сая байгаа. Үүнээс төр 190 мянгыг нь бий болгож байна. Үлдсэн нь хувийн хэвшилд хамаарч байгаа. Тиймээс хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлого барьж байна. Энэ бүгд эдийн засгийн хэвийн нөхцөлийг бий болгоно. Төр өөрөө үйлдвэр барихгүй. Хувийн хэвшлийн ажлыг төр булаасан өнгөрсөн парламентын алдаа байсан. Харин төр эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
sugar:
hiisneer tsalin ugnu gedeg chin buruu l asuudal bn, bugd l adil ajillaj bgaa ,ymar uildveriin nooromchin bish, ene huuramch doldoi nariig urjuuleh bodlogo bn!
2018-05-12
1 emch udurt 50 hun uzeed sard 700 000 togrog avdag gd bodhod 1 huniig 600 togrogoor uzej bn. 600 togrogoor ta uur yamar uilchilgee avdag ve bodooroi. Ene zugeer l ambulatoriin emchiin uzleg hiij bgaa emch deer yarij bn. Ter mes zasal ene ter bol buur duurch gehed
2018-05-11
Baliar avgai min zailaarai
2018-05-11
ккк:
Трамп гээд их гүрний талаар ярихаа боль. Жижиг буурай эдийн засагтай Монголоо л ярь даа.
2018-05-11
irgen:
2000 tugruguur emchilchih uvchniig buruu emchilsnees bolj heden 10say tugruguur emchleh hemjeenii hundrel uusgedeg biz dee.Tegeed mungu neheed baidag.
2018-05-11
нэх:
Гэрэл зурагчин эрүүл мэндийн сайд хийж чадахуу??ЯАХ ГЭЖ сургуульд сурдаг вэ.мэргэжлээрээ ажиллах гэж биздээ.
2018-05-11
Sarangerelee saltganhaa boliod zail zaa
2018-05-11
Шаамийсэн эргүү авгай зүгээр л огцор. Шаамий эрүүтэй хүмүүс ХЯТАД байдаг юм. Чи зүгээр л ЗАЙЛ.
2018-05-11
irgen:
Mygmar avgai targan mah idej 5 tsuliin shul uuj nuhriinhuu ivurt umhiigeer heherch hevteh mungu ni bagadaad suult hiigeed baina uu.
2018-05-11
zoloo:
vnendee baga tsalin awdag ym bnlee araggvi tyildaj bgaa
2018-05-11
ENE HUGSHIN SATIRAAGAA ZAILUULAACHEE
2018-05-11
8989:
Сайдын суудалд эрх мэдлээ баглуулсан авгай
2018-05-11
8989:
Сарангэрэлд хариу ч өгөөгүй юм биш үү Өөрсдөө 500-600,0 төгрөгөөр зээлээ төлөөд амьдарч чадах уу биеэр нь үзүүлэх юм сан Энэ балай авгай эрүүл мэндийн салбарт юу ч хийгээгүй эмч нар хаууль авсаар,буруу оношлосоор бгаа
2018-05-11
irgen:
Salbariin bodlogo yarihgui yu amandaa orsnoo yaryad haraigaad baih yum
2018-05-11
irgen:
Sarangerel mini salbariinhantaigaa hel amaa ololtsoj jaahan ajillaachee. Zugeer l televizeer shoudaad guigeed bas salbaraa oilgohgui salbaganaad baih yum
2018-05-11