Эмч,сувилагч нарын шаардлагын хариуг хүргүүлэв
2018-05-11

 

Эмч, сувилагч нар тэмцлээ үргэлжлүүлж өнөөдөр /2018.05.11/ Сүхбаатарын талбайд суулт зохион байгуулсан. Тэдний Эрүүл мэндийн яаманд тавьсан шаардлагын хариуг тус яамнаас өгчээ. 

 

Сувилагч, эмнэлгийн ажилчид УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын тав, зургаадугаар заалтыг хүчингүй болгохыг шаардаж, сувилагч нарын цалинг  нэмэгдүүлэхийг Төр, Засгаас шаардаж өмнө нь хэвлэлийн хурал хийж байсан. Харин саяхан /2018.05.08/ Эрүүл мэндийн яамны гадна талбайд жагсаал зохион байгуулж, Төр засгийн удирдлага, салбарын сайдад шаардлага хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагыг  ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэхгүй бол тавдугаар сарын 11-ны дотор тодорхой хариу ирүүлэхгүй бол эрүүл мэндийн салбарынхан хуулийн дагуу ажил хаяна гэдгээ мэдэгдэж байлаа. 

 

Тэд өнөөдөр Сүхбаатарын талбайд суулт зарлаж ирэх даваа гараг буюу энэ сарын 14-ныг хүртэл шаардлагад хариу өгч, тавьж буй асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ЭМЯ-нд ирүүлсэн шаардлагын хариуг тус холбооны Дэд дарга Ч.Нарантуяад гардуулан өглөө.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Чихрээр хуураа биздээ хөөрхий
2018-05-14
surwaljiji baygaa ukhaantay yum bol yamar kharyu ugchuniig ni medeeleech , mal mini
2018-05-11
surwaljiji baygaa ukhaantay yum bol yamar kharyu ugchuniig ni medeeleech , mal mini
2018-05-11