Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2018-05-13

Малчид, ард иргэдэд анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2018 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, говь талын нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин