Осол гаргасан АНУ-ын дипломатчийг хилээр гарахыг хоригложээ
2018-05-14

Пакистаны эрх баригчид АНУ-ын дипломатчийг өнгөрсөн сарын 7-нд замын хөдөлгөөн оролцож байхдаа осол гаргаж, мотоциклтэй залуугийн аминд хүрсэн гэгдэж буй АНУ-ын цэргийн атташе Жосеф Эмануэл Холлыг хилээр гарахыг нь хориглосон талаар  “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

Хяналтын камерийн тусламжтай түүнийг осол гаргасан цагаан өнгийн автомашиныг жолоодож явсныг тогтоожээ.  Тэрбээр улаан гэрлээр гарч улмаар, мотоциклтэй эрийг дайрчээ.

 

Исламабад хотын хойд хэсэгт болсон дээрх ослоор Атээк Байг гэх 22 настай залуу амиа алджээ. Хохирогчийн эцэг Исламабад хотын шүүхэд гомдол гаргасан байна.

 

Цагдаагийнхан энэхүү хэрэгтэй холбогдуулан Жосефийг баривчлах хүсэлтэй байгаа боловч түүний дипломат албаны халдашгүй эрхээс болж, уг ажил гацахад хүрчээ.

 

“Жосеф жолоо барьж байхдаа согтууруулах ундаа хэрэглээгүй байсан” хэмээн Элчингийн газраас мэдээлсэн байна.  Энэхүү үйл явдлаас болж хоёр улсын дунд улстөрийн хурцадмал байдал үүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Neg muu pakistan hun durstei nohoi uhee l biz. Ted ugaasaa amerikiin buunii nohoi shuu dee.
2018-05-16