Нажиб Разакийг Малайзаас гарахыг ХОРИГЛОЖЭЭ
2018-05-14

Малайз улсад зохион байгуулагдсан парламентын сонгуульд сөрөг хүчин “Пакатан Харапан” нам парламентын нийт 222 суудлын 122-д ялалт байгуулж, олонх болоод буй юм.

 

 

Ийнхүү сөрөг хүчин ялалт байгуулснаар эрх баригч “Барисан Насионал” намын 61 жилийн ноёрхол ТӨГСӨВ.

 

Олонх болоод буй намын тэргүүн Махатхир Мохамад ард түмэндээ хандан “Эх орноо цөлмөсөн Ерөнхий сайд Нажиб Разак болон түүний холбоотнуудыг шүүх болно” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Өдгөө 92 настай Махатхир Мохамад манай гаригийн хамгийн хөгшин ЕРӨНХИЙ САЙД болж байна.

 

Энэхүү мэдэгдлийн дараахан Нажиб Разак эхнэрийнхээ хамтаар хилийн дээс алхаж, амрахаар болсон тухайгаа дуулгасан аж. Тэгвэл түүнийг Малайзыг орхин гарахыг хориглосон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Ерөнхий сайдыг өнгөрсөн 2015 онд хөрөнгө оруулалтын сангаас 700 сая ам.долларыг хувийн данс руугаа шилжүүлсэн хэмээн буруутгаж буй юм. Тэрбээр улсын мөнгийг хувьдаа завшаагүй гэдгээ олонтоо учирласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ene novsh bas Altantuya-n xereg-tei xolbootoi baih shuu....
2018-05-14
лолор:
Парламент нэртэй идээчин уугаачид улсыг маань сөхрүүлж тоглож байна даа төрийн эргэлт хийж ерөнхийлөгчийн засагтай болвол таарна
2018-05-14
Manai lalruudtai adilhan hulgaich baina:
Manai Bayar, Elbegdorj nariin uruusun baina
2018-05-14
Бид:
Монгол улсад ийм зоригтой, шударга улс төрийн хүчин, ерөнхий сайд байдаг бол бидний амьдрал яаж сайхан дээшлэх бол.Ийм хүчтэй ерөнхий сайдтай бол монголын төрд байгаа хулгайч луйварчдыг бүгдийг нь гар хөл бологсодтой нь хамт Нажиб Разак болон хань хамсаатан нарт хариуцлага тооцохын адил яллаасай.
2018-05-14