“Монголоо сонсъё” үндэсний аян Хэнтий аймгаас эхэллээ
2018-05-14

fafe8a09322bd94c4b7580af6708bef0.jpg

 

“Монголоо сонсъё” үндэсний аян Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт энэ сарын 13-ны өдөр эхэллээ. Аяны нээлтийн арга хэмжээ “Хан Хэнтий” чуулгад болсон бөгөөд 500 орчим иргэн оролцож, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, санал, хүсэлтээ илэрхийлжээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Н.Ганибал, Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга, Улстөрийн зөвлөлийн гишүүн Ш.Батдэлгэр болон ҮБХ-ны гишүүд, дэмжигчид оролцсон аж. Тус аймгийн хувьд УИХ-ын 40, 41, 42 дугаар тойрогт хамаардаг боловч “Монголоо сонсъё” аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд тойрог хамааралгүйгээр 18 сум, таван тосгондоо хүрч ажиллахаар төлөвлөсөн байна. Тэд өнөөдөр /2018.05.14/ Хэнтий аймгийн Мөрөн сумаас уулзалтаа эхлэх бөгөөд төлөвлөсөн хуваарийн дагуу Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж ажиллах юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://demparty.mn

Shuud.mn
Сонин хачин
Болд:
20 жил энэ 2 нам нэртэй мафиудад хулхидууллаа одоо ч хангалттай дахиж хэзээ ч энэ 2 сэрээ барьсан чөтгөрт саналаа өгөхгүй олон хүн ч ийм бодолтой байгаа ард түмний тархийг угаана гэж бодож байгаа бол түй май шүү та нар гарч ирээд юу ч өөрчлөгдөхгүй идэж уугаал явна ойлгомжтой
2018-05-14