Х.Баделхан сайдын “толгойг авах уу”
2018-05-14

Улаанбаатарчууд өчигдөр бүхэлдээ үмхийгээр амьсгалав. Өвөл нь утаагаар, зун нь үмхийгээр амьсгалдаг зовлонтой. Ер нь нийслэлчүүд эрүүл байх тухай яриад ч нэмэргүй. Хэрэглээнээсээ ялгарсан элдэв хорт бодисоор улирал харгалзахгүй амьсгалж, ухаан балартаж унахын наагуур л яваа.

 

 

Хэдхэн хоногийн өмнө хотын даргын хэвлэлийн албанаас “Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийн үнэр 50-60 хувь буурна” гэсэн мэдээллийг цацаж байв. Тавь, жаран хувиар буураад буураад ингэж үнэртэж байгаа бол үнэхээр хэлэх үг алга. Дэлхийн хамгийн том жорлонд амьдардаг хувь тавилантайгаа эвлэхэрээс өөр яалтай билээ.

 

Төв цэвэрлэх байгууламжид лагийн үнэрийг 50-60 хувиар бууруулах Хэт авиан төхөөрөмжийг суурилуулсан. Тэр төхөөрөмж нь хоногт 1200-1500 м.куб лаг халдваргүйжүүлэх хүчин чадалтай Герман улсад үйлдвэрлэгдсэн эд гэнэ лээ. Төхөөрөмжийн хамгийн гол зориулалт нь лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх. Нийслэлийн төсвөөс 2.1 тэрбум төгрөг гаргаж, энэ ажлыг хийлгэсэн. Мөн цэвэрлэгээний түвшин, лагийн боловсруулалтыг сайжруулах, тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулах ажилд 1.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийт 3.8 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ ажлууд төв цэвэрлэх байгууламжийг үнэрийг багасгах, бохирдол цэвэрлэх нэг том шийдэл хэмээн хотын дарга С.Батболд газар дээр нь ажиллахдаа хэлж байв. Харин тэрбум тэрбумаар зарцуулсан энэ ажил үр дүнгээ өгч буй болов уу. Үмхий үнэр үнэхээр 50-60 хувиар буурсан уу. Хотын төв хэсэг Бага тойрууд хүртэл үнэртсэн өчигдрийн үмхий үнэрээр бол сайжирсан зүйл алга мэт.

 

Энэ тухай Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Энэ зун цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртэхгүй” хэмээн их л том дуугарсан. Зун болоогүй байхад үмхий үнэртээд эхэлснийг яах уу, Х.Баделхан сайд аа!

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бид нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, барих талаар их удаан ярилцлаа. Одоо бодит ажил болгох цаг ирсэн. Ярих бус ажилдаа оръё. Цаашид энэ ажлыг ахалж, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан та хар толгойгоороо хариуцан ажиллана” хэмээн танхимын сайддаа том үүрэг даалгавар өгсөн удаатай. Мөн Ерөнхий сайд “Сайд ажлаа хийхгүй бол солихоос өөр замгүй. Ажил хийх хүмүүс хариуцлагаа үүрч, асуудлаа шийдэж чадахгүй бол чаддаг хүнийг нь сонгоно” хэмээн сануулга өгсөн. Тэгэхээр нийслэлчүүдийн хувьд үмхий үнэртэх бүртээ “Х.Баделхан сайдын толгойг санаж”, ажлын ахиц шаардаж байхыг Ерөнхий сайд хэлж өгсөн. Тиймдээ ч өчигдрийн үнэрт ундууцсан нэг хэсэг нь цахим хуудсандаа “Х.Баделхан сайдын толгойг авахыг шаардаж байна” хэмээн постолсон харагдана лээ.

 

53 жил ашиглаж, шинэчлэх талаар 10 гаруй жил ярьсан төв цэвэрлэх  байгууламжийг шинэчлэхэд 700 сая ам.доллар шаардлагатай. Үүний 350 сая ам.долларыг нь Мянганы сорилтын сангаас буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ Хятадын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр шинэ төв цэвэрлэх байгууламж барих гэрээг байгуулсан. ТЭЗҮ нь ч бэлэн. Энэ хавартаа багтаад эхлүүлчихвэл 2021 онд шинэ цэвэрлэх байгууламжтай болж, нийслэлчүүд ядаж зундаа үмхийгүй амьсгалах боломж бүрдэнэ. Харин шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажил хэзээ эхлэх вэ, Х.Баделхан сайд аа?!

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Б.Учрал гэж энэ хүн Монгол Улс шууд хүний толгой авдаг мэт сэтгэгдэл төрүүлэхээр гарчиглаж бичих юм. Цаад утгыг ойлгохгүй хүүхэд багачууд гарчигийг нь хараад нэг хүний толгойг авна гэж байна лээ гэж ярих бий дээ.60 жил хуримтлагдсан лагийн үнэрийг нэг яамны сайд 6 сарын дотор үгүй хийж чадах уу Учралаа бодож үз дээ . Ажил хийж байгаа хүнийг шүүмжилж бичих шиг амархан юм үгүй . Ажил хийх гэж байгаа хүмүүсээ энэ нөхөр ажил хийх гээд байна гээд толгойг нь таслаж хаяад байвал хэдэн хөлсний бичээчид үлдэх үү.
2018-05-16
Монгол төр Казак хүнд итгэсээр л байна хөөрхий. Жекей гээд сайд Казакстанд уравсныг энэ төрийн ой санамж нь мартацан л юм байх даа. Баделхан Улаанбаатарын 1,5 сая монголчууд өмхийдөө зууралдаад байж л байг гэж боднуу гэхээс шийдээд үнэргүй болгоод өгий гэхгүй дээ. Ай Монгол төрөө гэж.
2018-05-14
зочин:
2016 онд УИХ гишүүн Ж.Энхбаяр жилийн дараа гэхэд УБ хот өмхий үнэрээсээ салахгүй бол БХБЯ сайд, хотын дарга 2-г огцоруулна гэж УИХ дээрээс мэдэгдэж байсан юу болсон бэ 2 жил боллоо шүү Ж.Энхбаяраа хэлсэн үгэндээ хүр л дээ.Чадахгүй бол УИХ дээр битгий том дуугарч бай
2018-05-14
555:
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖЫГ ШИНЭЭР БАРИХ АЖИЛ ЭНЭ 4 САРД ЭХЛЭХЭЭР ЯРИГДАЖ БАЙСНАА СҮҮЛИЙН ҮЕД ЭНЭ ТУХАЙ ЯРИГДАХ НЬ ЦӨӨРСӨӨР СҮҮЛДЭЭ ҮНЭР ДАРАГЧ ХЭРЭГЛЭНЭ ГЭСЭЭР ЭНЭ ТОМ АЖИЛ ЗОГСОЖ БАЙХ ШИГ БНА.ОДОО ЭХЛЭЭГҮЙ ЭНЭ АЖИЛ ХҮРЭЛСҮХ САЙДЫН ҮЕД ХЭРЭГЖИХГҮЙ ГЭДЭГТ МӨРИЙ ТАВЬСАН Ч АЛДАХГҮЙ БОЛСОН БОЛОЛТОЙ.УЛААНБААТАРЧУУДЫГ ЗОРИУДААР ӨМХИЙ БАЙЛГАХ ДАЛДЫН ХАР ХҮЧ ЛАВ Л 2020 ОН ХҮРТЭЛ ҮЙЛЧЛЭХ НЬ НЭГЭНТ ТОДОРХОЙ БОЛСНООР 1,5 САЯ ХҮНИЙ АМЬД БАЙХ БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛНО.ИЙМД АМЬД БАЙХЫН ТУЛД ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖЫГ ҮТЭР ТҮРГЭН БАРИХ ХЭРЭГТЭЙ ЭСВЭЛ УЛААНБААТРЫГ ӨМХИЙ ҮНЭРТДЭГГҮЙ ГАЗАР ШИНЭЭР БАЙГУУЛАХ...МЭДЭЭЖ 2-Р ХУВИЛБАР БАРАГ МӨРӨӨДӨЛ.ЭНЭ БАЙГУУЛАМЖЫГ ХАСАГ ӨВГӨН БАРИУЛЖ ЧАДАХГҮЙ НЬ НЭГЭНТ ТОДОРХОЙ ТУЛ БАТ-ҮҮЛЭЭР САЙД ТАВЬЖ ЗҮТГҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ТЭР ХОТЫН ТӨЛӨӨ ӨГӨР ТОЛГОЙГОО ӨГӨХӨД БЭЛЭН ГЭЖ ОЛОН УДАА МЭДЭГДСЭН ГЭХДЭЭ ТҮҮНИЙ ӨГӨР ТОЛГОЙГ ЗОРИГЫН ХЭРГЭЭР АВААД ХАЯЧИХГҮЙ БАЙХ БОЛШҮҮ.
2018-05-14
MAXH-iin x gishyyn:
laky geed xyyxen uuriiguu yned oryylaad saidiinxaa umnuus poprood ybaad bdag yom bishy,
2018-05-14
сүр данзан:
сүр данзан өөр юуч байхгүй
2018-05-14
пап:
ПОКО ГЭДЭГ ХУУХНИЙ ГАРТ ЭНЭ АЖИЛ БАЙГАА ГЭЖ БАЙХЫН
2018-05-14
MAXH-iin x gishyyn:
laky geed xyyxen uuriiguu yned oryylaad saidiinxaa umnuus poprood ybaad bdag yom bishy,
ХУУК ООРОО АЖЛЫН АЛБЫГ НЬ АХЛААД ХИЙХГУЙ БОЛ С.БАТБОЛД НААД ХОЕР ЧИНЬ ТОЛГОЙД НЬ ХУВЬ ДАА ЗАВШИХ ИХ МОНГО ЭРГЭЛДЭЭД АЖИЛ УРАГШЛАХ ШИНЖ ЕРДОО Ч АЛГА
2018-05-14
Ard:
Yrihaas oor ajil hiidgui toriin alba ih bn da! Mongol uls dampuursan uls bn! Ard tumen hoorhii yajch chadahgui haraadsuuj bn!
2018-05-14
экү:
СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД ЕС ХҮРЭЛСҮХ БАДЕЛЬХААНЫ ТОЛГОЙГ АНХААРАЛТАЙГААР АЖИГЛАЖ БАЙНА
2018-05-14