Шороон шуурганы улмаас 39 хүн амиа алджээ
2018-05-14

Энэтхэгийн дөрвөн мужид байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас 39 хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ

 

 

Эдгээр мужид хүчтэй шороон шуурга шуурсан хэмээн албаныхан уламжлав. Хүчтэй салхи болона аянга буусны улмаас олон байшин эвдэрч, олон зуун хүн орон гэргүй болжээ.

 

Уттар Прадеш муж хамгийн их хохирол амссан бөгөөд энэ сарын эхээр болсон шороон шуурганы улмаас тус мужид 70 хүн амиа алджээ.

 

Хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн хойд хэсэгт шороон шуурч, аянга буусны улмаас 125 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин