МАН Элчин сайдуудын томилгоог хэлэлцэхийг дэмжлээ
2018-05-14

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Улсын бүртгэлийн Ерөнхий хууль УИХ-аар хэлэлцэгдэж байгаад буцсан. Засгийн газар дахин гишүүдийн саналыг тусгаад оруулж ирсэн байна. Энэ хуулийн төслийг бүлэг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Мөн ЖДҮ-ийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ хуулиар ажлын байрыг нэмэгдүүлэх юм.  Мөн Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзлээ хэмээн мэдээлэв. Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д:

 

-Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг,

 

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг,

 

-Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,

 

-Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр санал оруулсан юм.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин