Сергей Скрипал 2012 онд Чех улсад нууцаар очиж байжээ
2018-05-14

ОХУ-ын Тагнуулын экс ажилтан Сергей Скрипал охиныхоо хамтаар өнгөрсөн гуравдугаар сард Британид хордсон юм.

 

 

32 настай Юлия эмнэлэгээс гарсан бол Сергей өнөөг хүртэл ухаангүй байна. Тэднийг “Новочик” гэх химийн хороор хордуулсан болохыг Британийн эмч нар тогтоожээ.

 

Энэхүү хэргийн ард “ОХУ бий” хэмээн Британийн эрх баригчид үзэж, ОХУ-ын 23 дипломатчийг хөөсөн билээ. Уг дуулианаас болж дэлхийн 20 гаруй оронд ажиллаж байсан Оросын 100 гаруй дипломатч нутаг буцаад байна.

 

Тэгвэл ухаангүй байгаа тагнуулч эрийг өнгөрсөн 2012 онд Чехийн нийслэл Прага хотноо нууцаар очиж байсан хэмээн “Respekt” сонинд бичжээ.

 

Тэрбээр нууцаар Прага хотноо ирэх үедээ Чехийн Тагнуулын газрын удирдлагуудтай уулзсан хэмээн тус сонин мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин