Батлан хамгаалахын их сургууль шинэ захиралтай боллоо
2018-05-14

Монгол Улсын боловсролын ууган байгууллага, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлаар хурандаа П.Жаргалан томилогдлоо. 

 


Өнөөдөр ҮБХИС-ийн жагсаалын талбайд зохион байгуулагдсан ёслолын арга хэмжээний эхэнд Батлан хамгаалахын сайдын тушаалыг танилцуулсан бөгөөд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэгээс тус сургуулийн "Байлдааны туг" хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

 

Shuud.mn
Сонин хачин