Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр уулзав
2012-01-13

Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, өрнөж буй үйл явдлуудтай холбоотой зарим асуудлаар санал солилцож,  үүрэг чиглэл өглөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Цаг үеийн зарим тулгамдаж буй асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нэгдсэн байр суурьтай болох хэрэгтэй байгаа учраас өнөөдөр би Тантай уулзаж байна. Юуны өмнө Үндсэн хуулинд заасны дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд, Ерөнхийлөчтэй зөвшилцдөг. Ийм учраас дараах саналыг хэлж байна. Нэгдүгээрт, Тэргүүн шадар сайд, дэд сайдуудын орон тоо шаардлагагүй гэж үзэж байна. Энэ нь орон тоо, төсөв мөнгө хэмнэх болон бусад аль ч талаараа зөв шийдвэр болох байх. Хоёрдугаарт, шинээр томилогдох сайдууд УИХ-ын гишүүдээс биш, харин Их хурлын “гаднаас” томилогдох ёстой. Өмнө нь ч энэ асуудал маш олон яригдаж байсан. Хамгийн гол нь хариуцлагын асуудал чухал байна. УИХ нь Засгийн газартай хариуцлага тооцдог механизм алдагдсан гэж шүүмжлээд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.   Нэг хүн хоёр өөр газар ажилладаг, гүйцэтгэх эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг, хууль тогтоох эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг ийм байдал парламентын засаглалын үндсэн зарчмаа зөрчиж байгаа хэрэг юм.  Нэг субьект гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг давхардуулан хэрэгжүүлэх боломж манай үндсэн хуулинд байхгүй. Ардчилсан үндсэн хуулийн 20 жилийн ойн өдөр та бид энэ асуудлыг хөндөж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Засгийн газар одоо шинээр бүрдүүлэх багтаа УИХ-ын гишүүн бус сайдуудыг оруулж ирвэл дараа дараагийн төр засагт жишиг болох учиртай. Энэ асуудал дээр цаашдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтраад нэгдсэн бодлого, нэгдмэл байр суурьтайгаар ажиллана гэдэгт итгэж байна. Гуравдугаарт, зарим байж боломгүй, хүлээн зөвшөөрч болохгүй томилгоонууд хийгдэж байна. Тодруулбал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүн нь гадаадын иргэнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зарсан, тэр үйлдэл нь Авилгатай тэмцэх газрын шалгалтаар тогтоогдож байсан хүн байна. Иймэрхүү хариуцлагагүй хүмүүсийг төрийн өндөр албанд томилохгүй байхын тулд бүх талаар судалж, харах хэрэгтэй шүү. Дөрөвдүгээрт нэг хэлэх гэсэн чухал зүйл бол, шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн асуудал. Шатахууны үнэ гэнэт өсч, дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ асуудалд ажил хариуцдаг төрийн  хүмүүс, Засгийн газар хариуцлага алдсан зүйл харагдаж байгаа. Бид өнгөрсөн жил энэ асуудлаар ярилцаж, шийдвэрлэж болох арга замуудын талаар санал солилцож байсан. Одоо шийдвэр гаргах цаг нь болсон гэж үзэж байна. Төрийн өмчийн аж ахуйн нэгж байгуулж, төрийн нэрийн өмнөөс гэрээ, тохироогоо хийдэг, харин бусад хувийн компаниуд олгогдсон квотынхоо дагуу жижиглэнгийн худалдаагаа хийдэг байх зарчмын талаар бид ярилцаж байсан. Тулгамдсан асуудлаа тухайн цагт нь шийдвэрлэж чаддаггүй, ямар нэг арга хэмжээ авдаггүй, юм болсны хойноос нь ярьдаг тайлбарладаг байдал хаа хаанаа гарсаар байна. Цаашдаа , нөхцөл байдлын  талаар урьдчилж Ерөнхий сайдад мэдээлдэг, дараа нь бензин шатахууны үнэнд өөрчлөлт оруулдаг байхаар хууль журмандаа өөрчлөлт хийх, энэ чиглэлээр судалгаа хийхийг үүрэг чиглэл болгож байна” гэлээ. Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгчийн хөндөж тавьсан асуудлуудыг судалж, ажил хэрэг болгохоо мэдэгдлээ.
Shuud.mn
Сонин хачин
xa:
ug ni uulzaltiin dur zutag bsihdee neg ni baitsaagdaj nogoo ni baitsaalt ogch bui uom shig. zeretsej suugaad xuleen avax oroond xiideg baigaadaa. Elbegdorjiin xelseniig noxoi xutsan shinjgui xuleej avch bui durtei bainaa. Chi xutsaj l bai bi mongonii xumuusee tomilno gej xaragdaj baina daa.
2012-02-06
dendyy de dendyy daanch dendyy holdyy eronhii said yum da.
2012-02-05
энэ зургийг хархад хамгийн эхэнд ерөнхий сайдын тэмдэглэл хийж байгаа цаас л содон харагдлаа ..... сэтгэгдэл уншихад бусад хүмүүст ч бас адилхан харагдсан бололтой хэхэ арай л дэндүү юмаа !!!!!
2012-01-15
äýä áîëîí øàäàðóóäûí õýðýã ¸ðººñºº áàéõã¿é. õèéõ àæèëã¿é äýä ñàéä öîëìîí äóóëààä æ¿æèãëýýä ë øèíý îíûã ãàðãàñàí. êóëàíäàã õàð.. äýýðýýñýý îðîí òîîã öîìõîòãîî÷.
2012-01-14
erohniilogch ooroo ter hurtsiigaa tomilson bizdee? odoo yu yariad bainaa?
2012-01-14
Batbold unekheer turiin ajil khainga nukhur yum baina shuu. Iim yuman deer bichij baikh gej arai ch dee
2012-01-14
erunhii saidad handivlah devter nadad zunduu bgaa shuu
2012-01-14
bichij bgaa in zob l do. alibaa umiig temdeglej hutluj bh in hezeed ch heregtei. teged ch turiin ajiliig bol iim hariutslagatai zuiliig manaih shig ornii humuus buur bichij avch bh in zob bgaan barimt ch bolno hehe. harin ene tsaas ch iim olon um bichij avhad hetsuu l tsaas bna da hehe . yeronhiilogchid heden devter olood avachaad ogoh hun bval ih l sain bh umaa
2012-01-14
BICHVEL BICHSEN SHIG BICHIKH KHEREGTEI , ESVEL BUR BOLIKH KHEREGTEI GEDGIIG CHI MEDEKH UU DURAK AA?
2012-01-14
ЯМАР Ч БАЙСАН ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ МААНЬ ХООРОНДОО ОЙЛГОЛЦОЖ БИЕ БИЕНЭЭ ХҮНДЭТГЭН ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГААГААС НЬ ЗӨВИЙГ ОЛЖ ТУНГААН АЖИЛ БОЛГОЖ ЧАДАЖ БАЙВААС АРД ТҮМЭН БИДЭНД Л ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. НАМЧИРХАХГҮЙ АРД ТҮМЭН МОНГОЛ ОРНЫХОО ТӨЛӨӨ АЖИЛЛАХЫГ ХҮСЬЕ !!!
2012-01-13
yum bichij temdegledeg hun nadad taalagddag.batbold good
2012-01-13
Hen yun deer, temdeglelee hotloh ny ta nariin hereg bish, heregtei zyildee hoshuu dyrj bai. Harin ch Eronkhii said hynii huvid temdeglej avch baigaa ny zov baina. Oor ulsiin Eronhiilogch, Pm nar uulzahdaa oorsdoo temdeglel hotlood baidaggyi, tuslahuud ny hotolj baidag. Oorsdiigoo hichee dyy nar mine!!!
2012-01-13
BICHVEL BICHSEN SHIG BICHIKH KHEREGTEI , ESVEL BUR BOLIKH KHEREGTEI GEDGIIG CHI MEDEKH UU DURAK AA?
Ene Batbold muuhai nariin hun shuu bichij baigaa tsaasiig ni
2012-01-13
Sain baina eronhiilogchoo.
2012-01-13
Erunxiilugch sxan xelj. daanch iljignii chixend us ch xiisen adilxan, alt ch xiisen adilxan bolox vii
2012-01-13
huniig hundelj bj huneer hundluuleh...., erunhiilugchiin umnuus shaagad unagachmaar haragdaj bn shuu
2012-01-13
hun ahtai deel zahtai gej. erunhii said neeree l bish haragdaj bn shuu. erunhiilugch zuv chiglel ugcheee
2012-01-13
turiin ajlaa gej....iim l yum daa,oligarh erunhii said
2012-01-13
batboldiin temdeglej avch baigaa tsaasiig hardaa
2012-01-13
Elbegee tsaas egeed Batbold tebdegleed....
2012-01-13
Авилга, хээл хахуул, улсын мөнгө идсэн нь тогтоогдон шалгагдаж байсан Хурцыг Авилгалтай тэмцэх газрын дэд даргаар томилсон шударга шийдвэр үү тэгээд...
2012-01-13
Erunkhii said ukhaantai yumniikh ni temdeglel khiij baigaa tsaas, tsaraigii ni kharaarai. Iim l archaagui khuneer udirduulj b.na daa bid. Uugeeree Erunkhiilugchiig ul tooj b.gaagaa kharuulj b.gaa yum. Erunkhiilugch ug ni eniig ni kheleed khuuguud gargakh kheregtei b.san yum.
2012-01-13
Ерөнхийлөгч одоо л зөв юм хийж эхлэхнүү дээ.Сонгуульд нэр дэвшихээр АМГ-ын даргаа өгч байгаа Батхуяг,оронд нь очиж байгаа Ариунбаяр хоёр ерөнхийлөгчийн шийдвэрээр лиценз олгохыг хоргилсон сүүлийн 2 жил хуучин цуцлагдсан байсан лицензүүдийн эзэдтэй тохирч хохирогчийн дүрд тоглуулан шүүхэд хандуулаад хариуцагчаар шүүхийн хуралд өөрийн (АМГ-аар дүүрэн байгаа,өөрийн болоод С.Баярын авчирсан Хөвсгөл гаралтай хэн нэгнийг)явуулж ялагдсан болгож жүжиглүүлээд шүүхийн шийдвэр гаргуулан лицензийг сэргээлгэн дундаас нь авилгалд хэдэн тэрбумыг цохидог байсан.
2012-01-13
He he he baij bolomgui, huleen zevsheermeergui tomilgoonuudiig Hen hen hiideg be humuusee, jishee baina uu
2012-01-13
erunhii saidad handivlah devter nadad zunduu bgaa shuu
УБ-ыг ус чийг агаараар тэтгэж байдаг, Санзайгаас хойш байх Их ба Бага Баянгийн намгархаг газарт олон тооны гүний худаг гаргаж, гүний соруулсан усыг нь Сэлбэ гол руу юүлж, урсацыг нь сайжруулах төсөл 5 тэрбумаар хэрэгжиж байна. Цөөн жилийн дараа гүний ус доошилоход тэр хавийн намаг чийг хатаж, торлог бургас ой мод нь үхэж, гүний ус ч үгүй Сэлбэ гол ч үгүй болох аюулыг 5 тэрбумын төлөө одоо хийж байна. Зөвхөн төсвийн мөнгө идэх бус УБ-ыг экологийн сүйрэлд хүргэх аюултай ажил хийгдэж байна. БОЯ, Нийслэлийн БХГ таг чиг суусаар. Төсөл хэрэгжүүлэгч нь Усны ХЭГ
2012-01-13