АНУ-ын ЭСЯ нээгдэх үеэр үймээн дэгдэж, 55 хүн амиа алджээ
2018-05-15

АНУ-ын Ерөнхийлөгч Долальд Трамп өмнөх төрийн тэргүүн нарын олон жилийн өмнөөс баримталж ирсэн бодлогыг өөрчлөн эртний түүхт Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн мэдэгдэж, палестинчуудын дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн юм.

 

 

Үүнээс гадна Тель Авив хот дахь АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалем хот руу нүүлгэх шийдвэр гаргасан бөгөөд өчигдөр ЭСЯ албан ёсоор нээлтээ хийжээ. Энэхүү нээлтийн ажиллагаанд Трампын ууган охин Иванка Трамп болон хүргэн Жерад Кушнер оролцсон юм.

 

Тэгвэл уг нээлтийн ажиллагаатай зэрэгцэн Израйль, Палестины хилийн Газын зурваст үймээн дэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг үймээний улмаас Палестины 55 иргэн амиа алдаж, 2700 орчим гэмтсэн гэнэ.  


 

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Израйлийн газар нутагт заналхийлсэн палестинчууд болон алан хядах Хамас бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсан” хэмээн дээрх үйлдлээ тайлбарласан байна.

 

Мөргөлдөөнийг намжаахын тулд Израйлийн армийнхан палестинчуудын эсрэг зэвсэг ашигласан аж.  Палестины эрх баригчид “Израйльчууд санаатай аллага үйлдлээ” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Uug:
Buun daisagnal yana daa
2018-05-15
зочин:
Энэ Трамп ер нь л баартай нөхөр юмаа
2018-05-15