Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд суулт хийж байгаа ажилтнуудтай уулзав
2018-05-15

 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байгаа юм.

 

“Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилсан юм. Эдгээр хүсэлтийнх нь дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга суулт хийж байгаа салбар, салбарын ажилтнуудтай уулзлаа.

 

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

 

“Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас гадна шинжлэх ухааны, боловсролын, соёл урлагийн, цаг уурын зэрэг олон салбарын ажилтнууд суулт зарлаж байгаа. Бид үр дүн гарахаас нааш суултаа зогсоохгүй. Засгийн газрын төлөөллүүд ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, 2018 оны хоёрдугаар улиралд цалин, хөлсийг нэмэгдүүлэхээр боллоо гээд бидний арваннэгдүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Бид энэ суултаараа тухайн хэлэлцээрээс гарсан үр дүнг л шаардаж байгаа. Цалин нэмтэл бид суултаа зогсоохгүй. Биднийг гурван өдөр энд суулгаж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөг асар их явагдаж байна. Ажил хийгээд ам тостдог биш эсрэгээрээ өрөнд орж, ядуурч байна. Зарим хэсэг нь хэтэрхий их баяжиж байна. Бид зөвхөн хөдөлмөрөө л үнэлүүлмээр байна” гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас дахин цаг гарган уулзаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч өгөхийг хүсэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний хүсэлтийг хүлээн авч, маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр цалин хөлсөө нэмэгдүүлэх суултад оролцож байгаа салбарын төлөөллүүдтэй уулзахаар болов. Мөн Төрийн тэргүүн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай нь санал нэгдэж буйгаа илэрхийлэн багш, эмч зэрэг зарим салбарынхан баталгаатай цалинтай тул нийгмийн халамж талаас нь хүүгүй зээлд хамруулах замаар орон сууцаар хангах, Улаанбаатар хотоос алслагдсан газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, хангамжийг бүсчлэн нэмэгдүүлэх зэрэг бодлого баримталж байгаагаа хэллээ.

 

 

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ерөнхийлөгч эмч.багш нарын төлөөлөлийг өрөөндөө хүлээж аваад уулзчих байсан юм . Ингээд яваад байвал тийм л юм. Ер нь тэгээд цалин нэмэх боломж байна уу гэдэгийг хаана хаанаа сайн судалж үзэх хэрэгтэй. Ерөнхийлөгч энэ засагт цалин нэмэх бололцоо байхгүйг сайн мэдэж байгаа. Али али талдаа улс төржиж Улсаа тогтворгүй байдалд хөтөлж болохгүй .Хамгийн эцэст үнэн ялдаг гэдэгийг Төрийн гурван өндөрлөг санах хэрэгтэй. Одоо үнэхээр эдийн засаг боломжгүй байхад нэг нь улс төржиж боломж байгаа гээд байвал ард олон хэнд нь нь итгэхэв мэдээж цалингаа нэмүүлэх гэж байгаа хүмүүс улс төржиж байгаа хэсэгт итгэнэ. Төр засаг өөх ч биш булчирхай ч биш юм яриж байхаар нь яг байгаа бодит байдалаа зоригтойгоор чанга дуугаар Ард түмэндээ өдөр цагийг нь зарлаж байгаад бүх родио теливизээр яричих л даа. Ард түмэн минь нар гарна даа гэдэг шиг Энэ Улс маань эдийн засаг нь сайжирхаар пүл цал хийтэл цалин нжмэх байхаа тун удахгүй байхаа.
2018-05-15
zochin:
yadaj bosood uulzchikh khemjeenii bolovsroltoi khun baina uu? end
2018-05-15
zochin:
Erunhiilugch tsalin nemdgiimuu Erunhii said tsalin nemdgiimuu uurluuge zahidal bichuulcheed teren deeree ochij shou hiigeed baigaa uhaantai yumuu daa
2018-05-15
Zail:
Ene teneg jenko zahialj hiisen jagsaal deeree ochij shoudah yum uruwdultei medlegghi amitan boldoo
2018-05-15
зочин:
төрийн албан хаагчдыг үргэлж адалж дорд үздэг тул тэднээс татвар, нийгмийн датгалын шимтгэл суутгахаа бас больчих. тэгвэл цалин хөлс нь буурахгүй.
2018-05-15
зочин:
юуны түрүүнд цалингийн олон шатлал, ур чадвар, зэрэг дэвийн олон хувилбарыг больж адил албан тушаалд адил цалин хөлс гэдгээ мөрддөг болох хэрэгтэй. зөвхөн төрд буюу нийт ажилласан жилийн нэмэгдэл олгодог болох нь өнөө цагт илүү ойлгомжтой, шудрага хуваарилалт болно.
2018-05-15