Авсан талаас нь хураагаад эхэллээ, өгснийг нь яах вэ?
2018-05-16

 

Улаанбаатарт үлдсэн улсын түүх, соёлыг дархалж үлдсэн хуруу дарам цөөхөн газар бий. Нэг нь Богд хааны ордон музей юм. Гэвч энэ музейн хамгаалалтын бүс дэх газар руу хийсэн довтолгоо уг нь аль эрт эхэлсэн.

 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар 2001 онд Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг 5.7 га-гаар тогтоожээ. Гэсэн ч энэ газрын 2.3 га нь АПУ тэргүүтэй нэр бүхий компани, хувь хүний эзэмшилд оччихсон байдаг.

 

Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, бас хэвлэлүүдээс манай “Зууны мэдээ” сонин их л олон удаа “дуугарч” байсан даа. Гэлээ гээд төр засаг, харьяа яам нь ч арга хэмжээ авалгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. Харин энэ удаад АПУ-гийн “Вантрэйд” компани тэр газар дээрээ хөлбөмбөг үзүүлэх асар барих гэж “хөдлөөд”, нийгмийн сүлжээ буюу твиттер, фейсбүүк тэрийг нь дуулиан шуугиан болгосноор Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдээр Богд хааны ордон музейд очжээ. Хамгаалалтын бүсийн газар нь яачихаад байгааг газар дээр нь очиж үзсэн байна.

 

Энэ асуудлаар Ерөнхийлөгч өмнөх өдөр нь буюу 2018 оны тавдугаар сарын 11-нд Нийслэлийн захиргаанд хандаад байжээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга тавдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 мкв газрыг “Вантрейд” ХХК-д олгосон захирамжийг хүчингүй болгосон байна.

 

Ийн Богд хааны ордон музейн газраас хумсалсан нөхдийн газар эзэмших эрхийг цуцлаад эхэллээ. Өөрөөр хэлбэл, авсан хүмүүсийн эзэмших эрхийг цуцалж арга хэмжээ авч байна гэсэн үг. Харин өгсөн хүмүүс буюу Засгийн газрын тогтоолыг зөрчиж, Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн эрх мэдэлтнүүдийг яах вэ?

 

Тухайлбал, “Вантрейд”-ийн газрыг анх 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав олгосон байдаг юм байна. Тэрээр одоо Уул, уурхайн дэд сайдын албыг хашдаг. Д.Загджавын олгосон гэрчилгээн дэх эзэмшүүлэх хугацаа 2012 онд дууссан байгаа юм. Тэр үед нь Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр А/492 тоот захирамж гаргаад “Вантрейд” ХХК-ийн газар эзэмших эрхийг 17 жилээр сунгачихжээ. Газрын хэрүүл эндээс эхтэй. Нэг үгээр Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Д.Загджав нар энэ асуудалд холбоотой болж таарч байна.

 

Үүнээс гадна нэр бүхий томоохон компаниудын хувь нийлүүлэн байгуулсан “Интернэйшнл медикал центр” ХХК-ийн “Интермед” эмнэлгийн газар бас Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд багтана. Тэдэнд Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2011 оны 539 дугаар захирамжаараа 1319 мкв газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 мкв газрыг олгожээ.

 

Түүнчлэн академич Д.Цэрэнсодномын “Номуун гэрэл” төвд мөн л Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2010 оны 4010 дугаар захирамжаараа 5512 мкв газрыг эзэмшүүлсэн байна.

 

Удахгүй эдгээр газрын асуудал сөхөгдөх нь тодорхой болж байна. Нэгэнт хураагаад, цуцлаад эхэлсэн болохоор тэдэнтэй ч бас асуудал ярьж таарна.

 

Өдгөө хүн бүр, амтай болгон АПУ-г зүхэж байна. Бусдыг нь ч адилхан. Хотын төвийн, Монголын түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах үүднээс тэднийг шүүмжилж болно л доо.

 

Төр газраа хураах, эзэмших эрхийг нь цуцалчихвал тэд өгөхөөс аргагүй. Өгч л таарна. Харин Засгийн газрын тогтоол байсаар байтал га га-гаар нь тэдэнд эзэмшүүлсэн Засаг ноён Г.Мөнхбаяр, бас Д.Загджав нар ямар хуулийг барьж баримталсан нь сонин байгаа юм. Тиймээс тэдэнтэй холбоотой зүйлийг тун удахгүй цахим сүлжээ, араас нь засаг төр яриад эхлэх биз ээ.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
zagdjav bol hugatsaatai l ezemshuulsen yum bn shde munhbayar harin hugatsaag ni sungadag buruu bhgui yu
2018-05-17
Иргэн:
Загджав дарга ч эр хүн дээ. Сайн хүн шүү.
2018-05-17
зочин:
Г.Мөнхбаяр ахад идсэн уусан юм байхгүй байх аа. Бусдын шахалтаар хийгээ биз. Учрыг нь сайн олоорой. Гэмгүй хүн хэлмэгдэх вий дээ.
2018-05-17
Darjaa:
Энэ монхбаярыг Маш сайн шага. Ах дvv нар нь бvгд бизнесгvй байж маш их баяжсан. Ялангуяа дvv чоглоонамжил, Бал нарыг шалга муу луйварчдыг.
2018-05-16
Иргэн:
Сэнтийгээс доошлох цаг хором хормоор ойртсоор...
2018-05-16
Би:
Эд чинь эд мөрийн баримттайгаа мөрдөн тийш марш болж!!!
2018-05-16
Зочин:
Загджав; Монхбаяр 2 т авигалын хэрэг нээхэд нотлох баримт хангалттай боллоо одоо эд нарт хариуцлага оноож шуух прокурорууд нэр тороо сэргээх шаардлагатай
2018-05-16
Зочин:
ЭНЭ ХАХУУЛ АВЧ АСУУДАЛ ШИЙДДЭГ ХҮМҮҮСЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ НЬ БОЛСОН
2018-05-16
zochin:
unhbayr chin hulgaich lalar . 2012 ond songuuld ylagdanguut . ulaanbaatriin . olon niitiin ezemshiliin .bvh talbai g . ulaanbaatar san nertei mi ovogt husch deeremdsen .dans ruu shiljvvlen . tus sangiin lungu hurungu . bvhfiig . ni tonon deeremdeed . san geech yum alga bolson ene asuudliig hezee shalgaj ene munhbayr geech mi giin gal ham shorongiin hadaasiig . tsaaz uguh . oirtsoor..
2018-05-16
zochin:
unhbayr chin hulgaich lalar . 2012 ond songuuld ylagdanguut . ulaanbaatriin . olon niitiin ezemshiliin .bvh talbai g . ulaanbaatar san nertei mi ovogt husch deeremdsen .dans ruu shiljvvlen . tus sangiin lungu hurungu . bvhfiig . ni tonon deeremdeed . san geech yum alga bolson ene asuudliig hezee shalgaj ene munhbayr geech mi giin gal ham shorongiin hadaasiig . tsaaz uguh . oirtsoor..
2018-05-16
Бат:
Занабазарын музей бараг нурах байх учир нь ХХБ 28 давхар 3 давхар гражтай барилга барих зөвшөөрлийг хууль бусаар олгосон байна.Энэ газрыг төр мэдэлдээ авч авто машины зогсоол болгох хөдөлгөөн өрнөж байна.ЧД-н 4-р хороо МАХ-ийн байрны дэргэд баригдах гээд иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
2018-05-16
Tsaaaz
2018-05-16
Өвгөн:
Өгсөн юм аа буцааж авна гээд Өгсөнтэйгээ үзэж тар
2018-05-16
Харин ч Г.Мөнхбаяр дарга олон зөв ажлын эхлэлийг тавьсан хүн шүү. ХЭн айгаад байгаа юм болдоо
2018-05-16
ZOCHIN:
YAHAV AVILGAL AA L BUTCAAGAAD AVAHGUI YU.OMHII AVILGACHID.
2018-05-16
Mi-giin urgeljlel Munkhbayar -y hiisen ajil Odoo ye yeiin hotiin darga nariin gazar olgoson buh zahiramjiig il tod tavih heregtei
2018-05-16
Энэ хоёр эрхэмийг АТГ шалгаад шийдвэрлэх хэрэгтэй шүү
2018-05-16
ЖИРИЙН ОЛОН ТҮМЭН БОГД ХААНЫ МУЗЕЙН ГАЗРЫГ ЭРГҮҮЛЭН ХЭВЭНД НЬ БАЙЛГАХЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙГАА, ТӨР, АРД ТҮМНИЙ ХҮСЭЛ БОДОЛ НЭГ ЗҮГТ БАЙГАА ЦАГТ ЭНЭ МУЗЕЙН ГАЗАР НЬ ХАДГАЛАГДАХ ЖАМТАЙ,,, АМЖИЛТ
2018-05-16
111111:
Хүсэлт гаргаад авчихсан гэхэд хэн ч итгэхгүй л дээ... Тиймээс хотын төв, түүх дусалын газар, дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар авсан, олгосон иргэн, ААН-үүдийн ард мөнгө л эргэлдэж байгаа даа. Энэ бол хардлага биш, ойлгомжтой зүйл. АТГ, ЦЕГ, ПЕГ ажлаа хийдэггүй, хэн нэгнийг хамгаалдагийн жишээ болсон улс бол Монгол улс...
2018-05-16