“Анна Франкын өдөр тэмдэглэл”-ээс шинээр хоёр хуудас илрүүлжээ
2018-05-16

1945 онд Еврей ард түмнийг Германы фашистууд хоморголон хядаж байх үед 15 насандаа хорих лагерт амь үрэгдсэн Анна Франк охины өдрийн тэмдэглэлийг хожим ном болгон гаргасан нь шуугиан тарьсан билээ. Уг ном өнөөг хүртэл эрэлттэй номуудын жагсаалтад багтдаг.

 

 

Анна Франкын хамаатнууд 2012 онд түүний эдэлж хэрэглэж байсан зүйлсийг Франкфурт дахь Еврейчүүдийн музейд хүлээлгэн өгсөн юм. Харин түүний алдарт өдрийн тэмдэглэл Амстердам дахь “Anne Frank House” гэр музейд хадгалагдаж байна.

 

Тэгвэл уг өдөр тутмын амьдралаа бичиж байсан уг түүхэн тэмдэглэлээс шинээр хоёр хуудсыг илрүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Дэвтэрний сүүлийн хоёр хуудас дээр бор өнгийн цаас наажээ.

 

Мэргэжилтнүүд энэхүү нууцалсан хоёр цаасны дор бэлгийн амьдрал болон биеэ үнэлэгчдийн талаар Аннагийн бичсэн хэд хэдэн мөртийг тогтоосон байна.

 

Анна хайрын тухай илэн далангуй бичдэг байсан ч бэлгийн харьцааны талаар тэмдэглэлдээ огт дурьдаж байгаагүй юм.

 

 

Харин тусгайлан нууца лсан хоёр хуудас дээрээ тэрээр бэлгийн амьдралын талаарх өөрийн бодлоо бичсэн аж. Анна охин энэхүү нууц тэмдэглэлээ 1942 оны есдүгээр сарын 18-нд 13 насандаа бичжээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mal min ter ohin barigdahaasaa omno bicsen um
2018-05-16
Zzz:
13 nastai ohind uhseniih n belgiin amidraliin tuhai oilgolt bhaw dee !! Hiih umaa olj yadsan adguusnuud buun shunal uud !! Hamaatnuudtaigaa bugd uhsen bhad bas yun hamaatan bdagiin uhsen ohinii nereer mungu oloh gsen shunaltai novshnuud uursduu uhvel taarna
2018-05-16
тэр үхэлийн лагерт үзэг цаас нм дэвтэр байсан гэдэгт нэгл итгэж өгөхгүй юм зугээл л сүүлд нь хэн нэгэний зохиосон зохилд биз
2018-05-16
mal min ter ohin barigdahaasaa omno bicsen um
Ganaa:
ene ohini tuhai unshnanaas hoish Amsterdam orj muzeig ni uzehsen gej sanagdaad bna shuu
2018-05-16