А.Сүхбат: 2002 оны Цэцдийн зөвлөл хууль бус учраас тэдний гаргасан шийдвэр хууль бус л болж таарна
2018-05-16

МҮБХ-ны Их Эеийн хуралдаан энэ сарын 18-ны өдөр буюу баасан гаригт товлогдоод байсан ч хуралдахааргүй болсон. Чухам ямар учраас хуралдахгүй болсон талаар болон МҮБХ-нд үүсээд байгаа асуудлаар Дархан аварга А.Сүхбаттай ярилцлаа. 

 

 

-Энэ сарын 18-нд хуралдахаар товлогдоод байсан Их Эеийн хуралдаан хуралдахгүй болсон байна. Шалтгаан нь юу вэ? 

 

-Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нараас үүдэлтэй. 20 гаруй жил МҮБХ-г хууль бусаар удирдчихаад одоо болтол зайгаа тавьж өгөхгүй хэл ам хийж, хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр үхэн хатан тэмцэж байна. 20 жил гэдэг бол бага хугацаа биш. Бүхэл бүтэн 5 сонгууль болох хэмжээний урт хугацаа. Ийм урт хугацаанд ямар ч гадны нөлөөгүйгээр өөрсдийн дураар холбоог удирдсан. Энэ урт хугацаанд холбоог яаж л бол яаж л шинэчлэх боломж тэдэнд байсан. Гэтэл шинэчлэл авчрах нь битгий хэл начны найраа, допингийн бизнес, талцлыг утгаар нь хөгжүүлчихээд одоо гэнэт холбоогоо шинэчлэнэ, муу хүмүүсийн гарт өгөхгүй гээд үлгэр шиг юм яриад суух юм. Үүний нэг жишээ нь, энэ сарын 18-нд хуралдахаар товлогдоод байсан Их Эеийн хурал тэдний булхай үйлдлээ дарах гэсэн заль мэхээс болж хуралдаж чадахгүй болчихоод байна. Уг нь МҮБХ-ны албан ёсны тэргүүн Л.Чинбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд МҮБХ-ноос нэрээ татаж, шинэ тэргүүнийг сонгох, Их Эеийг хуралдуулах ажлын хэсгийг байгуулсан. Ингэхдээ ажлын хэсгийг Дархан аварга Х.Баянмөнхөөс ахлуулсан юм. Х.Баянмөнх аваргын зүгээс Их Эеийн хурлаас өмнө Бөхийн өргөөний сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус шантаажны бизнесийг "Аварга" дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон тул уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийг гаргасан байна лээ. Гэтэл Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Данзан тэргүүтнүүд хүсэлтийг хүлээн авахгүй эсэргүүцэж, маргаан дэгдээснээс болж, энэ сарын 18-ны хурал хуралдах чадахгүй болсон. Үүнээс л эдгээр хүмүүс өнгөрсөн 20 жилийн хугацаанд юу хийж ирсэнийг харж болохоор байгаа биз дээ. 

 

-Ямар учраас ажлын хэсгийн гаргасан хүсэлтийг эсэргүүцсэн юм бол. Аудит оруулахаас айж байна гэсэн үг үү? 

 

-Бодвол тийм юм байлгүй. Аудит оруулна, допингийн шинжилгээг авдаг эрхийг сонгон шалгаруулалтаар өгнө гэсэн чинь л уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд дургүйцээд эхэлсэн. Асар их ашиг сонирхлын зөрчилтэй учраас л дургүйцэж байгаа нь тодорхой. Ашиг сонирхлын зөрчлөөс гадна өнгөрсөн 20 жилийн турш МҮБХ-г хууль бусаар удирдсан шүү дээ. Энэ хугацаанд МҮБХ хэр шинэчлэгдэв гээд бодохоор шинэчлэгдсэн зүйл огт алга. Харин ч начны найраа, допингийн шантааж, бөхчүүдийн хуваагдал хэрээс хэтэрч, утгаараа хөгжсөн. Хэн нэгэн нь дургүй хүргэвэл шууд допинг хэрэглэсэн болгодог тийм л аймшигтай, муу муухай, хууль бус үйлдлийг МҮБХ-нд авчирсан. Үүнээс болж, өнөөдөр бөхчүүдийн нэр хүнд газарт унаж байна. Монголчууд уг нь бөхөө дээдэлж, бөхөө хүндэлж, энэ л салбараас таашаал авдаг байлаа. Гэтэл Р.Нямдорж тэргүүтэй хэсэг бүлэг нөхдийн увайгүй үйлдлээс болж бөхчүүдийн нэр хүнд газарт унаж байгаад маш их харамсч байна. 

 

-Их Эе хуралдвал 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах байсан гээд байгаа. Энэ нь мөн л хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдээд байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй байна? 

 

-МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж гуай 20 жил тус холбоог хууль бусаар удирдсан. Тодруулбал, тэрбээр 2002 онд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө бүрдүүлсэн Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, өөрийгөө тэргүүнээр сонгуулсан байдаг. Энэ нь хууль бус болохыг гурван шатны зургаан удаагийн шийдвэрээр тогтоочихоод байхад хуулийг уландаа гишгэж 20 жил МҮБХ-г удирдсан байна. Үнэхээр хууль шүүхийн дээр амьдарч, олон ч залуучуудыг айлган дарж ирсэн. Олон жил тэднийг хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж ирсэн ч тэд хэзээ ч хүлээн авч, хууль бус үйлдлээ зогсоогоогүй. Гэхдээ би цаашид ч тэдний эсрэг тэмцэж, МҮБХ-нд шинэчлэлийг заавал авчрах болно. Үүнийг ч бөхчүүд хүсч байна. Тиймээс МҮБХ-г шинэчлэх ажилд, хууль бусаар холбоог 20 жил удирдсан Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ тэргүүтнүүдээс холбоогоо салгахаар бөхчүүд эвлэлдэн нэгдээд байгаа. Бөхчүүдийг айлган сүрдүүлж, дарамталж, хууль бус үйл ажиллагааны золиос болгож байсан цаг чинь одоо ард хоцорсон гэж хэлмээр байна. Одоо цаг үе өөрчлөгдсөн. 20 гаруй жил дарлаж ирсэн шигээ дарлана, дарамтлана гэж бодож байгаа бол эндүүрч байна. Хууль, шүүхийн шийдвэрийг 20 гаруй жил уландаа гишгэлж ирсэнийг чинь одоо зогсоох болно. 

 

-2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах гээд байгаа шалтгаан нь юу вэ? 

 

-2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах ашиг сонирхол тэдэнд бий. Р.Нямдоржийн ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө бүрдүүлсэн 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулж чадвал тэд өөрсдийн залгамж халаагаар Ц.Магалжавыгаа МҮБХ-ны тэргүүнээр тавьж чадна. Тэдний гол зорилго ерөөсөө л энэ. Ц.Магалжавдаа МҮБХ-г авч өгчихөөд өөрсдөө "хөшигний" цаанаас удирдах сонирхолтой байгаа. Гэхдээ харамсалтай нь энэ боломжгүй шүү. 2002 оны Цэцдийн зөвлөлийн шийдвэр өөрөө хууль бус. Тэгэхээр одоо 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулвал дахиад л хууль бус шийдвэр гарна. Хууль шүүхийг уландаа гишгэлж ирсэнтэй чинь хатуу тэмцэнэ гэдгээ дахин хэлье. 

 

-МҮБХ хоёр хуваагдсан нь ердөө Бөхийн өргөөг булаалцалдсанаас үүдэлтэй гээд байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу. Бас Бөхийн өргөө МҮБХ-ны өмчид бүртгэлгүй байгаа. Харин Р.Нямдорж, Д.Данзан нар бүртгүүлэх шаардлагагүй гэсэн? 

 

-Бөхийн өргөө бол ард түмний хандив тусламжаар боссон. Тэгэхээр мэдээж МҮБХ-ны өмч байх ёстой. Гэтэл Р.Нямдорж, Д.Данзан тэргүүтнүүд өнгөрсөн 20 гаруй жилийн турш Бөхийн өргөөг МҮБХ-ны өмчид бүртгүүлээгүй байгаа юм. Тэгээд түүнийгээ ичих ч үгүй "Бүртгүүлэх шаардлагагүй" гэж хэлж байна лээ. Больчих хэрэгтэй. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч. Прокурорын байгууллага ч гэсэн Бөхийн өргөөг хаасан нь маш буруу алхам. Уг нь хуулийн дагуу албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээтэй талынхан Бөхийн өргөөнд үйл ажиллагаа явуулах эрхтэй байхад прокурорын байгууллагаас Бөхийн өргөөг хаачихаж байгаа юм. Ингэж болохгүй. Мэдээж, албан ёсны тамга, тэмдэг, гэрчилгээтэй холбооноос томилогдсон комисс Бөхийн өргөөг хүлээж авахаар болсон. 

 

-Албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээ одоо яг хэнд байгаа вэ? 

 

-МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбат хэвээрээ байгаа. Л.Чинбатын хувьд ОӨУБЕГ-т албан ёсны бүртгэлтэй байгаа. Түүний хэрэглэж буй тамга, тэмдэг, гэрчилгээ хүчин төгөлдөр. 

 

-Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хэрэглэж байгаа тамга тэмдэг, гэрчилгээ хүчин төгөлдөр бус гэсэн үг үү? 

 

-Харин тийм. УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ маань хүчингүй тамга тэмдэг, гэрчилгээ барьчихаад өөрийгөө тэргүүн гэж андуураад яваад байх шиг байна. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрөө хууль бусаар сонгогдсон. Өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд шүүхээс МҮБХ-г ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж захирамж гаргачихаад байхад Р.Нямдорж нар гуравдугаар сарын 24-нд Их Эеийг хуралдуулж, Б.Бат-Эрдэнийг тэргүүнээр сонгосон. Тэгэхээр энэ бол хууль зөрчсөн томилгоо. Хоёрдугаарт, шүүхээс Б.Бат-Эрдэнэ нарын хэрэглэж буй тамга, тэмдэг гэрчилгээг хэдийнээ хүчингүй болгочихсон. Тэгэхээр хууль тогтоогч эрхэм гишүүн маань өөрөө ингэж хуулиа зөрчиж болохгүй. Бөх хүн, аварга хүн, хууль тогтоогч хүн шүү дээ. Тиймээс ийм муухай жудаггүй байж болохгүй. 

 

-2017 оны тавдугаар сард Их Эе хуралдаж, Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон нь ямар учиртай юм бэ?

 

-Р.Нямдорж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй долоо гаруй жил явсан. Ингэхдээ Их Эеийг хуралдуулалгүй тамга тэмдэг, гэрчилгээгээ авч зугтаад байсан. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, Их Эе-ийг 2017 оны тавдугаар сарын 28-нд товлон хуралдуулж, тус хурлаас Л.Чинбатыг тэргүүнээр албан ёсоор сонгосон байдаг. 16 жил биелээгүй 6 удаагийн шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлсэн гэх үү дээ.

 

-Таны хувьд Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат нарын аль нь МҮБХ-нд шинэчлэл авчирч чадна гэж бодож байна? 

 

-Мэдээж Л.Чинбат шүү дээ. Хэдийгээр Л.Чинбат тэргүүн МҮБХ-ны тэргүүнээс нэрээ татсан ч бөхчүүд маань эвлэлдэн нэгдээд Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр нь хэвээр үлдээх хэрэгтэй. Энэ хүн МҮБХ-н асар хурдан шинэчлэл авчирч чадна. МҮБХ-нд хийх зүйлсийн төлөвлөгөөг нь харахад, Бөхийн өргөөний өнгө үзэмжийг сайжруулж, бүрэн камержуулна. Бөхийн өргөөнд саун душ бий болгоно, начны найраа, допингийн бизнесийг ор мөргүй алга болгоно гээд их гоё зүйлүүд байна лээ. Бөхийн өргөө асар их ашиг орлого олдог хэрнээ өнөөдрийг хүртэл дотроо саун душгүй. Хэдэн бөхчүүд барилдаж барилдаж бэлтгэлээ хийчихээд хөлсөө үнэртүүлээд л гараад явдаг. Барилдаан болгоноор камерны муугаас болж буруу зөв шийдвэр гарч бөөн хэл ам үүсдэг. Тэгэхээр Л.Чинбат гэдэг хүнээр энэ бүхнээ хийлгүүлээд авбал бөхчүүдэд л их хэрэгтэй байгаа юм даа. 

 

-Допингийн шинжилгээг ямарч хяналтгүй авдаг гэж шүүмжлээд байна. Үүнд тайлбар өгөхгүй юу? 

 

-УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан "Аварга" дээд сургуулийн захирал С нь Допингийн Үндэсний төвийн захирлаар ажилладаг. Допингийн Үндэсний төвийн Их эмчээр түүний шавь Э, Э-гийн нөхөр нь Э нь Допингийн Үндэсний төвийн дээж авагчаар ажилладаг. Дээж авагч Э-гийн дүү нь Допингийн Үндэсний төвийн хянагч Х. Ц.Магалжав нь Аварга дээд сургуулийн гавьяат багш А-гийн хүргэн гээд сүлжээ үүсчихсэн байгаа юм. Мөн допингийн шинжилгээг авчихаад ямар шат шалгуур дамжлагаар БНСУ руу явуулдаг нь тодорхой бус. Магадгүй, хэн нэгний шинжилгээг солиод явуулж байгаа гэх баталгаагүй. Учир нь бүх зүйл бүрхэг хаалттай өрнөдөгт асуудлын гол байгаа юм.

 

-Улсын начин Б.Одхүү таны биед халдсан. Энэ асуудал юу болсон бэ?

 

-Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. 

 

ЭХ СУРВАЛЖ: imedee.mn

Shuud.mn
Сонин хачин
tiimee unen
2018-05-21
shudarga:
ovilgogui hundee. Doping hereglej turuulsen. Daraa n heden uwsiin bohchuud bas doping hereglej toruulsen. Gemee nuuh gej bnu?
2018-05-21
Зочин:
Цолыг нь яаралтай хураа энэ нохрийн
2018-05-17
Eviin tsagaan hadag:
Baagii avarga zai taviad holdichii gesen shvvdee.Suhbat cda l lai uhsan gai tuitgeriin zuil yariad hiigeed bgaa shuu.
2018-05-17
Dvv ni:
Suhbat gej hugiin porno bnaa.Hudal shaana gej tam bolson gar
2018-05-17
Увайгүй жудаггүй шуналтай хэрүүлч жижигхэн сүхээ гэж бас хормойн донтой
2018-05-16
Зочин:
Энэ Сүхбат гэж нэг хулгайч сайн угсааныхаа бухийн ажлаа хийгээд олон авгай хүүхдүүдээ тэжээгээд л явж байвал барав шүү дээ. Бөхийн Өргөөнөөс болон холбооноос савар шуналаа татаж аврага шиг л байл даааааааа
2018-05-16
dopin:
doping ni garaad medrel boltson iim hun tur tushiltsene gegeer yamar chadamjtai tur baih uu
2018-05-16
heruulee boliod gisnuunii ajlaa hiimeersen
2018-05-16
Ийм ацыг бид уих д сонгочихлоо гэжүү. Амьсгаа нь тасраг
2018-05-16
Boostei avarga:
GAAX tyi,iimerhyy shunaliin dev bolson xynii xognuudiig xorvoo yaj daadag bainaa,Odxyy ene sygiig zodson ni xudlaa baihnee,gonginood yavj iin shdee,GAAX tyi,
2018-05-16
Ацаараа варга аврга хүн ийм хэрүүлийн тулам байх ёсгүй
2018-05-16
энэ сүхбат болих хэрэгтэй.чинбат чөлөөт бөхийн холбоог ямар болголоо
2018-05-16
Odo bolno Suhbat avarga baidag huch chadalaara temctej bn unen yalan humuuse
2018-05-16
H:
Одоо л ойлголоо. Сүхбатаас анх допинг илэрсэн чинь Сүхбаттай биш Бат-Эрдэнэтэй холбоотой юм байжээ дээ
2018-05-16
mgl:
ene bayanmonh suhbat nar boliosoi yasan muuhai humuus be 2 langiinh ni tsoliig huraah heregtei hogiin shunalt shibelt shulamnuud
2018-05-16
Boli abarga.hen jil sain hurgen ni l bsnshde
2018-05-16
Энэ Р.Нямдорж, Д.Данзан нар ёстой мулгуу тэнэг ёроолгүй шуналтай хүмүүс дээ... Бөхийн өргөөг аль хэдийн хуьвдаа авчихаад тэр балга нь илрээд ирхээр амь нь тэмцээд нүдний булай болж байгаа хогнууд даа.
2018-05-16
Энэ Сүхбат ёстой мулгуу тэнэг ёроолгүй шуналтай хүн дээ...
2018-05-16
Манайхан улсын дархан аварга хүнийг, цолыг нь ч хүндэтгэх хэрэгтэй,,,
2018-05-16
zochin:
enuund odoo uur hiih yum bhgui yum bhdaa buhiin ner baastsan baas yum daa
2018-05-16
Бөхийн өргөөг нь төрийн мэдэлд авч, шүүхийн шийдвэрийг биелүүлчих юман дээр хэрүүл хийгээд яах вэ, олон түмэн бид ч залхлаа, олон жил залхаалаа, одоо дуусга,
2018-05-16
hun:
БӨХИЙН ӨРГӨӨГ НИЙСЛЭЛИЙН УРЛАГ СОЁЛЫН ГАЗАРТ Л ШИЛЖҮҮЛЧИХ ТЭГЭЭД Л ТЭР ХЭРҮҮЛ НАМДАНА. ТЭД НАР БАРИЛДАХ ДУРТАЙ БОЛ ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨЛӨӨД БАРИЛДАЖ БАЙГ
2018-05-16
Допингийн асуудалтай Сүхбат өөрийн хэргийг цайруулах, хуучин хадамдаа тал засахын тулд их л шургуу гүйж байна даа. Ер нь Баянмөнх аваргад бөхийн өргөөг бэлэглээд УВС бөхийн дэвжээ гээд нэрлэчихвэл дээр юм бишүү. Монголчууд нэр хүндтэй хүмүүстээ том юм бэлэглэх заншилтай ш дээ
2018-05-16
tiimee unen
Энэ нэг юмны цолыг хураагаад хөөж явуулах хэрэгтэй. Бид мэхээр уран барилдаад байна гэсэн чинь допинг хэрэглээд байсан юм байна
2018-05-16
zochin:
Үнэн зүйл ярьжээ. Бөхийн холбоог байхаас өмнө муу нэртэй бөх байгаагүй. Одоо сайн нэртэй бөх байхгүй болжээ. Энэ л энэ бөхийн холбооны хийсэн ажлын тайлан.
2018-05-16
зайлаа
2018-05-16
z:
Bolh doo Suhbat aa.17 jiliin daraa ter cecdiin zovlol huchingui gej heleh chinh denduu tenegiinh.Tegvel chinii darhan avraga ch huchingui.Chi hel amtai gurav turuulsen. Yamar hel am gedgiigee buu mart
2018-05-16
z:
Bolh doo Suhbat aa.17 jiliin daraa ter cecdiin zovlol huchingui gej heleh chinh denduu tenegiinh.Tegvel chinii darhan avraga ch huchingui.Chi hel amtai gurav turuulsen. Yamar hel am gedgiigee buu mart
2018-05-16
z:
Bolh doo Suhbat aa.17 jiliin daraa ter cecdiin zovlol huchingui gej heleh chinh denduu tenegiinh.Tegvel chinii darhan avraga ch huchingui.Chi hel amtai gurav turuulsen. Yamar hel am gedgiigee buu mart
2018-05-16
z:
Bolh doo Suhbat aa.17 jiliin daraa ter cecdiin zovlol huchingui gej heleh chinh denduu tenegiinh.Tegvel chinii darhan avraga ch huchingui.Chi hel amtai gurav turuulsen. Yamar hel am gedgiigee buu mart
2018-05-16
ЗА ЗА ОДОО ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХЭЭС ЭНЭ АЖИЛ ЭХЛЭХ ЮМ БАЙНА. ХУУЛЬ, ШҮҮХИЙН ӨМНӨ ХҮН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ БАЙХ ЗАРЧМААР АЖИЛЛАМААР БАЙНА. ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД БОЛСОН ХҮМҮҮСТ НЬ ХАТУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭЭС ЭХЭЛНЭ Ш ДЭЭ, ОДОО БӨХИЙН ӨРГӨӨГ МӨНГӨНИЙ МАШИН ТАЛААС НЬ НЯМДОРЖ, ДАНЗАНТАН ХАРАХАА БОЛИОД АЖЛАА ӨГСӨН Ш ӨГӨХ ХЭРЭГТЭЙ, ЖҮЖИГЛЭЛТЭЭ ЗОГСОО. ОДОО БОЛНО. ХУДГИЙН УС ХҮНИЙ ХУВЬ ЗАЯА 2 ХЭМЖЭЭТЭЙ ШҮҮ, ЗҮГЭЭР АМАР АЯЛА, БҮҮ ҮЗЭГД,,,
2018-05-16
ХҮҮХЭНЧИН, ХЭРҮҮЛЧ АВАРГА БОЛЖ ДЭЭ.
2018-05-16
Odo bolno Suhbat avarga baidag huch chadalaara temctej bn unen yalan humuuse