С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг шүүх хэлэлцэж байна
2018-05-16

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж эхэллээ. Тэд шүүхэд гадуур шалгуулах хүсэлт гаргасан аж. 

 

 

Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 10-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг гаргасан. Гэвч шүүхийн энэ шийдвэрийг прокурорын байгууллага хүлээн зөвшөөрөхгүй, Ерөнхий шүүгчид хандсанаар уг асуудлыг дахин хэлэлцсэн юм. Ингэхдээ шүүгчийн өмнөх шийдвэрийг цуцалж, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасан юм. Харин энэ шийдвэрийн талаар тэд шүүхэд хандаж, батлан даалтад гарах хүсэлтээ илэрхийлснийг шүүх өнөөдөр ийн хэлэлцэж байна. 

 

Б.Учрал 

Shuud.mn
Сонин хачин
Huzdag:
huzdag haltaruud we !
2018-05-16