“Ганц мод”-нд гацсан ЖОЛООЧ эх орноосоо хамгаалалт гуйж байна
2018-05-16

Найз маань  Тавантолгойн нүүрс тээврийн жолооч. Тавантолгойн нүүрсний ордоос Хятадын Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэдэг шланз машин жолооддог. Амьдралын төлөө яваа мянган залуусын л нэг. Гэвч амьдрахын төлөөх ажил нь амь өрссөн дайны талбараас ялгаагүй байгаа тухай түмэн зовлонг тэр тооцдог. “Уйлаад ч болтугай яримаар л байна, хэн ч сонсохгүйгээс хойш яалтай билээ” гэж цөхрөнгөө барах нь сонсч байгаа хүнд ч хэцүү.

 

Өнгөрсөн намар Тавантолгойн жолооч нар зам дээр 170 км урт очер үүсгэн хэдэн арван өдрөөр зогсдог байлаа. “Хэзээ хил гарахыг мэдэхгүй” хэмээн хар зам дээр зогсох жолооч нарт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан. Ийн өнгөрсөн цагт бичиж буйгийн учир нь тэд одоо зам дээр бус Хятадын Ганц модны боомтод гацдаг болсон. Бүр долоо хоног гацах нь энүүхэнд гэдгийг найз маань хэлж байна. Монгол талаас нүүрс тээвэрлэсэн машинууд саадгүй орж байгаа ч буцаад хоосон машинтайгаа Монгол руу гарах гарц яагаад ингэж гацсаныг мэдэх хүн тэнд алга.

 

 

Гашуунсухайт, Ганц модны боомтыг чиглэсэн зам дээр хэдэн арван өдрөөр очерлох нь зовлон биш байсан аж. Жинхэнэ зовлон Ганц модны боомтод байгааг тэд хэлэв. Хятадууд монгол жолооч нарыг Ганц модны боомтод нохойноос дор үзэж байгааг тэд баримт нотолгоотой хэлж байна. Жолооч нарыг доромжлох, зодох, машиныг нь шатаах бол энүүхний асуудал гэнэ. Очер дайруулсангүй гэж монгол жолоочийг хятадууд хэдэн арваараа нийлж зодсон хэрэг саяхан гарсан байна. Харин энэ хэргийг монгол жолоочийн буруу хэмээн Хятадын цагдаа нар тоодоггүй. Шланз машин шатах нь санамсаргүй хэрэг огт биш гэнэ. Нүүрс буулгалт, урд хойноо орж явах явцад үүссэн маргаан эцэст нь монгол жолоочийг хэдэн арван саяын өрөнд оруулах шалтгаан болдог байна. Ганц модны боомтод монгол жолооч амь насаа алдсан ч, эд хөрөнгөөрөө хохирсон ч, юу ч олж долоохгүйг нь хятадууд байнга сануулж, доромжилдог байна. Хятадын талд болж буй энэ бүхний араас Монголын цагдаа яаж ч чадахгүй. Монголын хууль Хятадын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй учраас жолооч нар хохироод үлддэг. Ямар сайндаа л “ядаж Монголдоо түгжрээд зогсч байх юмсан” гэж халаглаж байхав.

 

Жолооч нар нэг рейс хийхдээ 2000-2500 юань авдаг. Энэ нь монгол мөнгөөр 700-900 мянган төгрөг. Гэвч энэ мөнгөнийхөө ихэнхийг Ганц модны боомтод дуусгаад гарч ирж буй аж. Буудал хоногийн 100 юань. Дээр нь нэг өдрийн хоол хүнс, ус ундаа, тамхи нийлээд 1000 юань. Долоо хоногт багадаа л 1500 юань үрчихээд гарч ирдгээ тэд хэлэв. Монголынхоо зам дээр зогсч байвал арай л хэмнэлттэй гэж аргаа ядаж байна. Ганц модонд өнгөрсөн намраас эхлэн монгол суваг гаргахыг хориглосон. DDISH ашиглавал торгоно, үйл ажиллагааг нь зогсооно гэж айлгасаар монгол мэдээллийг бүрмөсөн зогсоосон бол одоо монгол хоол зарахыг хориглож буй гэнэ. Хоол зарах гэж ирсэн монголчуудыг хилээр оруулахгүй буцаах, мөнгө нэхэх зэргээр хавчиж эхэлсэн байна.

 

Энэ бүхнээс үүдэн жолооч нар Монгол төрөөс нэг зүйлийг хүсч байна. Тэр нь Хятадын Ганц модны боомтод монгол төрийн төлөөлөгчтэй болох. Мянган жолоочийн эрх ашгийг хамгаалах  КОНСУЛТАЙ болгож өгөхийг тэд гуйж байна. Харьяалах улсгүй мэт доромжлуулж, зодуулж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа мянган жолооч эх орноосоо хамгаалалт хүсч байна. Үүнийг зөвхөн жолооч нар хүсдэггүй. Гашуунсухайтад ажилладаг төрийн цагдаа “Ганц модны боомтод ямар ч хэрэг, асуудал гарсан бид зохицуулж чаддаггүй. Цагдаад нь бичиг өгөхөөс өөрийг хийж чаддаггүй. Болдог бол Ганц модонд монгол жолооч нарт туслах, зөвлөх КОНСУЛ хэрэгтэй байна. Энэ хүсэлтийг заавал бичээрэй” хэмээн биднээр үгээ дайсан. Иргэнээ гэсэн монгол цагдаагийн үг яаж ч чадахгүй аргаа ядсаны илрэл биз.

 

Биднийг Гашуунсухайтад ажиллаад буцах замд машинаа унагаасан жолооч толгод даваад зугтаж байв. Цагдаа нар араас нь явж, машин дээр нь авчраад “Бид ч яахав, торгууль бичээд өнгөрнө. Харин хятад эзэн нь алж ч магадгүй. Эзнээсээ айгаад зугтаж байхгүй юу” хэмээн жолоочийн түмэн зовлонг өмнөөс нь бидэнд тооцсон.

 

 

Үнэндээ тэдэнд эх орныхоо зам дээр түгжирч зогсох нь ЖАРГАЛ аж. Хүний нутагт нохойноос дорд үзэгдэж, адлуулж зогсоо монгол залуусын ааг омог нэг л өдөр хөдөлж, үймээн самуунаас илүү зүйл болоход ойрхон байна. Монголын Гашуунсухайт, Хятадын Ганц модны боомт хооронд 500 хүрэхгүй метр газар. Эх орноосоо иймхэн зайн цаана ад үзэгдэж буй 1000 залуу эх орноосоо хамгаалалт хүсч байна, Ерөнхий сайд аа. Энэ хүсэлт Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт ч хамаатай. Ерөнхий сайдыг танхимын гишүүдтэйгээ Гашуунсухайтад очиход зам дээр зогсч байсан том тэргүүдийг уулын цаана аваачиж нуусан гаалийн дарга нарт ч энэ наалдах асуудал.

 

“Ахуй амьдралынхаа төлөө зүтгэж, олон хоногоор машиндаа хонож өнжин яваа жолооч нарын төлөө гэсэн аливаа санал, санаачилга бүрийг Засгийн газар дэмжинэ” хэмээсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг хэлсэн үгэндээ эзэн болохыг хүсч байна. Нийгмийн даатгалыг нь төлж, машин тэргийг нь засч засварлах, унтаж амрах газар гаргаж өгөхөөсөө өмнө тэдэнд амьд явах баталгаа гаргаж өгөөрэй. Тавантолгойн жолооч нар эх орноосоо хэдхэн км-ын цаана хүний нутгийн зовлонг бие, сэтгэлээрээ амсч байна. Тэд төрийн халамж бус хамгаалалт хүсч буй юм шүү.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрээний консулыг самараад хөөгдсөн Золзаяа дахиад Хөх хотод оччихсон юм уу. Авилгачин.хууль зөрчдөг хүн яваад л байхым даа.энэ төр юугаа харж байна.авилгачин бэртэгчинээ ингээд алба хашуулаад явуулаад байхуу. ЦОГТБААТАР АА.ХҮРЭЛСҮХ ЭЭ.Хүрэлсүхийн ажлыг зориуд нурааж нэр хүндийг нь унагааж байгаа юм Золзаяа гэгч этгээд.
2018-05-17
ГХЯ:
Хөх хотын Дэд консул Золзаяа гэж хүн ажилдаа ч очихгүй цалингаа аваад монголоор зугаалаад явж байна.уг нь энэ үйл явдалуудад голлон оролцож зохицуулах ажилтан юм.
2018-05-17
ГХЯ:
Элчин сайд.консулынхан маш муу ажиллаж чаддагийг нь тавиачээ.
2018-05-17
zochin:
jungaa gulugnuudiig bitgii davraagaad baigaach tur zasgiin erguunuud mini hun ard tumen chin bj ta nar uls chin togtono shuu
2018-05-17
ta nariig hairlaj hamgaalah hymyys baihgyi ee.... harin ta nariig doromjilj bah tavaa hangaj gadaad ezdiin bogs dolooson hulgaich aluurchin luivarchin deeremchid 1990 onoos hoish mongoliin tord zaidagnaj hulgai luivraa amjuulj baina
2018-05-17
kk:
khurelsuhiig ochihod oocherloson olon mashiniig nuusan gaaliin darga nar geed hutsaad bhiim. teneg pizdanuud nuugdahgui baigaaga haruulad zovlongoo toochood zogsj bhgui yaasiin. tedniig hucheer nuugaa yu. huvi huvia bodson bi l bolj baival bolloo gsen uchuuhen bodoltoi bolhoor tegeed hujaad darluulad yavhaas uur yaagavde.
2018-05-16
Agii:
Chi hujaa ymuu zvgeer bhad daramtalj dairch bna golgoo
2018-05-16
Ganaa:
Urd bol arai denduu bdag shu jolooch nar yaj zowj naaduul chni heze ch oilgohgui ee
2018-05-16
naad xyrelsyx cnie saua xujaad ocninj baaxan guilga guil bgad irsen dugarcn cnadasxgyi golog bolson hsde anx garaxdaa uaj tomorloo doo icneesei eniig odoo buulgbabal taarna
2018-05-16
M:
gazar nutag usaa zarj zuuj bgaa humuus hend hamatai ym amidrah gj yadaj bna geed gazar nutgaa zarahiig zuwtguh shaltgaan bnu
2018-05-16
duuk-n naak:
Байгаа бодит байдлыг бодитоор нь харуулах ёстой байсан юм аа.Хаана хаанаа дарга сайд гэхээр өнгөлөн далдлалт хийдэгээ болицгоомоорсондоо.Өөрсдөө өөрсдийнхөн хэн нэгэн тэнд хэцүү орчинд ажилдаггүй болохоор ойлгохгүйээ.Монгол улс улс шиг,төр засаг нь төр шиг ажиллах хэрэгтэйш дээ.Дэлхий нийтээс ичээсэй.Энэ монгол улс
2018-05-16
зочин:
Бурууг бусдаас эрхээр эхлээд өөрөөсөө эр гэдэг дээ. Хятадын нутагт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй атлаа хил даваад машин бариад явж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус учраас жирийн жолооч хохирч байна.Үүнийг мэдэрсэн хятадууд оодорч байгаа юм. Эсрэгээрээ улс хооронд тээвэр хийх машинуудын эзэд хужаа нарын төлөөллийг албан ёсны визтэйгээр монголд тодруулбал Цагаан хаданд суулгаад асуудлыг газар дээр нь шийдээд явбал болно доо. Тэнд жолоочид асуудал үүсвэл энэ талд нь хятад төлөөлөгчид шаардлага тавих гэсэн үг шүү дээ.Тэр консул байгуулах бол үр дүнгүй. Хөрөнгөө монголд явуулж байгаа хужаа нар төлөөлөгчөө явуулж л таарна. Наймаанд найз байхгүй.
2018-05-16
hiliin naana buulgah geree hhiilgeechee.
2018-05-16
Bagi:
Yaraltai arga hemjee avsugai ged boldog bol tusalmarl b.a .daan ch tenger hol gazar hatu b.a da hytad humus buzar shude .ih l zovooj b.a da
2018-05-16
Bagi:
Yaraltai arga hemjee avsugai ged boldog bol tusalmarl b.a .daan ch tenger hol gazar hatu b.a da hytad humus buzar shude .ih l zovooj b.a da
2018-05-16
мгл:
тэгээд өшөөгөө энд суугаа тарган тарган хулгай хийдэг дарга нараас авах болж дээ.
2018-05-16
ИРГЭН:
Үнэхээр эмгэнэлтэй. Төр засаг гэж байна уу? Иргэд нь өмхий хятадуудад дарлуулж, эрхээ эдлэж чадахгүй байхад юу хийж байнаа. Ерөнхий сайдын айлчлалын үеэр бодит байдлыг харуулахгүй зам дээр байсан машинуудыг уулын цаана аваачиж нуусан энэ үнэн гэсэн шүү. Үүнийг зохион байгуулсан гаалийн дарга нартаа арга хэмжээ аваачээ. Бодит байдлыг харж байж бодитоор шийдвэрлэнэ шүү дээ.
2018-05-16
SHAAALTUUUR HURELSUH
2018-05-16
Зочин:
сайд нар нь саяхан очиж танилцаад асуудлыг зохицуулна гэсэн яасан бэ? төмөр зам нь баригддаггүй юмаа гэхэд ядаж энэ асуудлаа зохицуул л даа. ер нь бол женкогийн л балаг юм даа. 10 жилд ганц см төмөр зам баригдсангүй
2018-05-16
Хүнд өөрийгөө ойлгуулж сурах, харилцааны соёл хэрэгтэй байхаа. Нөгөө юу билээ, пүүн дээрээ с машинаа холтго гэсэн утгатай хэлэхдээ нэг Өвөрмонгол хэллэгээрээ "Зайл, зайл" гээд хэлчихсэн чинь түүнд нь гомдоод зөрж байгаад цагдаа дээр очсон билүү? Саяхан шүү дээ. Хүнийг зүв зүгээр байхад нь дарамтлах тийм танхай хужаа байхгүй байх аа.
2018-05-16
Agii:
Chi hujaa ymuu zvgeer bhad daramtalj dairch bna golgoo
irgen:
ene ulsad er ni tur zasag gej baina uu. ulsaa zarj ideh gesen heseg buleg mafi deeremchid l eh orniig bolon bidniig unuudur iim baidald hurgeed baigaag bid buhen medseer baij ard tumen uneheer hultsengui baina. eh orniihoo bayrlagiig gadagshaa hunii bool bolj, eruul mend ami nasaaraa denchin tavij amidrahiin tuluu yabj baina,. end yamarch turiin zohitsuulalt baidaggui
2018-05-16
ЗОЧИН:
ХҮРЭЛСҮХ САЙД АМАЛСНАА БИЕЛҮҮЛЛЭЭЧ ЭЭ. мОНГОЛ ТӨР ХЭЗЭЭ ИРГЭДДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ БОЛОХ ЮМ БЭ? ХЭЗЭЭ ХЭЗЭЭ ХЭЗЭЭ. ХҮРЭЛСҮХ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ. БАТТУЛГА АААААААААААААААААААААААААААААААААААААА ХЭЗЭЭ АРД ТҮМЭН ТАН НАРТ ТАТВАРАА ТӨЛСӨӨР Л БАЙГАА ШҮҮ. ХАРИЛЦАН ҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ ИРГЭДДЭЭ ҮЙЛЧИЛ. ШААРДАЖ БАЙНА.
2018-05-16
zoa:
mongold tor gej bxgu xooson naidxa boli temctex xeregtei xurct xelbereer enenes dor amidral gej bxgui
2018-05-16
zoa:
mongold tor gej bxgu xooson naidxa boli temctex xeregtei xurct xelbereer enenes dor amidral gej bxgui
2018-05-16
zochin:
Xurelsux gej shouchin xudla yrixa bolioch ajla ogood zai8ol
2018-05-16
А Долгорсүрэн:
Монголын а/т амьдралын төлөө хүний нутагт амиа алдах хэвийн үзэгдэл болсон байнадаа төр улс байгаа бол үүнийг шийдэх болжээ хүний эрх ярьдаг ам зөндөө л байдаг монголын төлөөлөгчийн газраа б/ж өмгөөлөх хамгаалах хүнээ томилоочээ
2018-05-16
zochin:
Mongoliin ter yagaad hkudlaa dur uzuuleed ene hkytaduudiin deerengyilliig udaagaad baigaa um be, Odoo Khaa Khaa eer mongol hkunii amiig abar ZG HKURELSUKH, M.ENHKBOLD. BATTULGA , Hkedee gadaa hkeseed l baikh ym erhkem erenhkiilegch gyai ter jolooch nariin amidral ahkuig hkebiin bolgoochee, esbel shuud zogsoo...
2018-05-16
irgen:
Mongolin tor odoo icheechee ,,,ene aimshigtai asuudal yarigdaad udaj baigaa shdee, odoo boltol ymarch arga hemjee avch shiideegui umuu ??????? Hyatadtai ta nar ene zavaan umaa yarj zohizuulaachee !!!!!!! Hyatadiin tal iim buzar ajillagaa yavagddagiig medej baij toohgui baigaa mongoliin tord bayarlaj, zaashlaad yasanch boloh um baina gej boddog ni todorhoi baina shdee, dendyy baina shyydee, ajil hiij baigaa hymyysee hamgaalaachee, estoi omnoos uilmaar baina shyydee, zalin ni yunch baga um be dee iim muuhai hynd ajil hiij baij, zalingii ni nem, naad hyatadad darluulsan ajlaa zogsoo !!!!!!!!
2018-05-16
irgen:
Mongolin tor odoo icheechee ,,,ene aimshigtai asuudal yarigdaad udaj baigaa shdee, odoo boltol ymarch arga hemjee avch shiideegui umuu ??????? Hyatadtai ta nar ene zavaan umaa yarj zohizuulaachee !!!!!!! Hyatadiin tal iim buzar ajillagaa yavagddagiig medej baij toohgui baigaa mongoliin tord bayarlaj, zaashlaad yasanch boloh um baina gej boddog ni todorhoi baina shdee, dendyy baina shyydee, ajil hiij baigaa hymyysee hamgaalaachee, estoi omnoos uilmaar baina shyydee, zalin ni yunch baga um be dee iim muuhai hynd ajil hiij baij, zalingii ni nem, naad hyatadad darluulsan ajlaa zogsoo !!!!!!!!
2018-05-16
arai ch dee
2018-05-16
Ganaa:
Urd bol arai denduu bdag shu jolooch nar yaj zowj naaduul chni heze ch oilgohgui ee
duuk-n naak:
Байгаа бодит байдлыг бодитоор нь харуулах ёстой байсан юм аа.Хаана хаанаа дарга сайд гэхээр өнгөлөн далдлалт хийдэгээ болицгоомоорсондоо.Өөрсдөө өөрсдийнхөн хэн нэгэн тэнд хэцүү орчинд ажилдаггүй болохоор ойлгохгүйээ.Монгол улс улс шиг,төр засаг нь төр шиг ажиллах хэрэгтэйш дээ.Дэлхий нийтээс ичээсэй.Энэ монгол улс