Дондогдулам хатны дурсгалд зориулсан хамгаалалтыг асуудлаар ажиллаж байна
2018-05-16

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/417 дугаар захирамжаар нэр бүхий 10 иргэнээс 8 иргэний эрх шилжүүлсний дагуу 2018 оны 04 сарын эхээр зарим айл Улсын Их Дагина Дондогдулам хатны дурсгалд зориулсан газрын ойр орчимд нүүж ирсэн.

 

2018 оны 05 сарын 01-ний өдөр БСШУСЯ-ны мэргэжилтэнд энэ тухай мэдээлэл ирснээр БСШУСЯам болон ЗГХА Соёл, урлагийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

 

Соёл урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар “”Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй Ажлын хэсэг” байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯам, Соёл, урлагийн газар, МХЕГазар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, СБД-ийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музейн зохих албан тушаалтан, мэргэжилтэн ажиллаж байна.

 

Дурсгалт газрыг 2015 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан Үл хөдлөх дурсгалын Улсын тооллогоор Нийслэлээс тоолж Соёлын өвийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэжээ. Соёлын өвийг хамгаалах хуулиар “Соёлын өвийг тухайн шатны Засаг даргын бүрэн эрхээр  дүүрэг, нийслэл, улсын гэсэн гурван шатлалтай хамгаалалтанд авдаг” гэвч энэхүү дурсгалын хувьд одоогоор аль алинд нь оруулаагүй байна. Энэ нь дүүргийн Засаг дарга, өв соёл хариуцсан мэргэжилтэн хуулийг сайн мэдэхгүй байгаатай холбоотой байна.

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн эхний ээлжинд “Дүүргийн Засаг даргын Захирамжийг цуцлах шийдвэрийг гаргах Үндэслэлийг гаргаж өгөх нь зүйтэй” гэсэн дүгнэлт гарган доорх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж  байна.

 

1-рт дүүргийн Засаг даргын захирамжийг цуцлуулах.

2-рт Дурсгалт газрыг зохих шатны хамгаалалтанд оруулах, хамгаалалтын дэглэм мөрдүүлэх.

3-рт Соёл, урлагийн газраас зохих төсөв шийдэж, дурсгалт газарт Авран хамгаалах үйл ажиллагаа явуулах.

3-рт Шат шатны Засаг дарга нарт Соёлын өвийг хамгаалах хууль, соёлын өвийн олон улсын конвенцийн талаар сургалт зохион байгуулах.  

 

Ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор ажлаа тайлагнах үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Засаг даргын шийдвэрийг цуцлах Үндэслэл болох “Улсын Эх Дагина Дондогдулам хатанд холбогдох дурсгалын түүхэн үнэ цэнэ, ач холбогдлын талаар судалгаа шинжилгээний дүгнэлт гаргах, дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох, байршлын цэгийг тодорхойлох”-оор ажиллаж байна. ЗГХА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэтсийн дарга Н.Мөнхзул, Музей, соёлын үл хөдлөх дурсгалын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням нар газар дээр нь очиж ажилалаа.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ajlaa medehgui namiin shahaasaar ajild orson humuusiin gai, humuus ch gej de orkuudiin
2018-05-16