Биед ТӨМӨР дутагдсаныг илтгэх ШИНЖ ТЭМДГҮҮД
2018-05-17

Төмөр нь цусанд хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй. Цусны улаан эс болон гемоглобин үүсгэгч гол хүчин зүйл бөгөөд В бүлгийн амин дэмийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн төмөр цус багадалтаас сэргийлнэ, цус төлжүүлнэ. Эдгээр шинж тэмдэг илэрч байвал таны биед төмөр дутагдсан гэсэн үг. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

 

Нэг

 

Амархан ядарч сульдах. Ажлын ачаалал даах чадвар буурах.

 

Хоёр

 

Арьс, салст цонхийх, хуурайших, өвдөг болон тохойны үе сайртаж, хатуурах. Үс, хумс хэврэг, хугарамхай болох

 

Гурав

 

Толгой эргэх, ой тогтоолт муудах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх болон сурлага муудах.

 

Дөрөв

 

Хоолны гаж буруу зуршлууд бий болох. Амтлах мэдрэхүй өөрчлөгдөх.

 

Тав

 

Хүүхдийн хөгжил саатах, оюун ухааны хөгжил муудах

 

Зургаа

 

Бамбайн булчирхайн үйл ажиллагаа хямрах

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин