Харригийн хадам аав ХАГАЛГАА хийлгэжээ
2018-05-17

Британийн ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч Меган Маркл нар энэ бямба гаригт Лондон хотноо хуримаа хийхээр төлөвлөж буй билээ.

 

 

Кенсингтон ордон ханхүүгийн хуриманд ихээхэн ач холбогдол өгч буй бөгөөд “Хуримын бэлтгэл ажил дуусах шатандаа явж байна” хэмээн мэдэгджээ.

 

Удахгүй гүнж хэргэмтэй болох Меган хуримынхаа үдэш ямар даашинзаар гоёх, хуримын ёслолд сүйт бүсгүйн гэр бүлээс ямар хүмүүс оролцох зэрэг хувийн чанартай мэдээ мэдээлэл нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй юм.

 

Энэ долоо хоногийн эхээр Меганы эцэг 73 настай Томас хуримын ёслолд оролцож чадахгүй гэдгээ мэдэгдсэн.

 

Тэрбээр “Би охиноо ичгүүртэй байдалд оруулахыг хүсэхгүй байна” хэмээн мэдэгджээ.

 

Меган эцгийнхээ бодлыг өөрчлөхөө амлаад байсан ч Томас өчигдөр зүрхний хагалгаа хийлгэсэн гэнэ. "Эрүүл мэндийн шалтгааны улмаас Меганы эцэг хуриманд оролцохгүй" хэмээн Кенсингтон ордноос уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Xaramsaltai l yum etseg baisaar baital oxinoo garaas ni xutluud oroolj ugch chadaxgui...
2018-05-17