Ким Чен Уны гэнэтийн мэдэгдэлд Трамп цочирджээ
2018-05-17

АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтаас болж өчигдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан хоёр Солонгосын сайд нарын дээд хэмжээний уулзалтыг Пхеньян цуцалсан билээ.

 

 

Уулзалтыг цуцалсан шалтгаанаа Пхеньян “Хамтарсан цэргийн сургуулилт бол өдөөн турхирсан үйлдэл” хэмээн мэдэгджээ.

 

Хоёр Солонгосын удирдагчид болох Мун Жэ Ин болон Ким Чен Ун нар өнгөрсөн сарын 27-нд Панжунмон тосгонд уулзахдаа дээрх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон юм.

 

Пхеньян дээд хэмжээний уулзалтыг цуцлахаас гадна ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт болох ТРАМП-КИМ нарын уулзалтыг цуцалж болзошгүй хэмээн Вашингтоныг сүрдүүлсэн байна.

 

Цагаан ордон Пхеньяны мэдээ ГЭНЭТИЙН байсан хэмээн мэдэгдэж, ямар шалтгаанаар Хойд Солонгос бодлоо өөрчлөхөд хүрсэн болохыг судалж, зөв замд нь оруулахаа олон нийтэд амлаад байна. Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн Майк Помпео “Хойд Солонгос сүрдүүлгээс үл хамааран ТРАМП-КИМ нарын уулзалтад бэлтгэх болно. Ерөнхийлөгч Трамп энэхүү уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа. Хойд Солонгосын гэнэтийн мэдэгдэлд тэрбээр ихэд цочирдсон” гэж мэдэгджээ.

 

Тэрбээр хоёр ч удаа Пхеньянд нууцаар айлчилсан бөгөөд энэ үеэр удирдагч Ким Чен Унтай уулзаж, тус улсад хоригдож буй гурван иргэнээ амжилттай суллуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Kimiin zov.
2018-05-18
Uxsendee America-tai tsergiin surguulilalt hiigeed bdii....ene hun ayataihan baih geheer uursduu uduud bn shdee, Kim-n zuv sh dee...America bolon Trump bol yashig l bn
2018-05-18
logikgui zan garzaj
2018-05-18
MUNHNAR EEJ MUNHNAR EEJ
2018-05-18
Америкт хоёр Солонгос эвлэрэх нь ашиггүй болохоор албаар өдөөн турхирсан үйлдэл хийж яс хаялаа. Яагаад ашиггүй вэ гэвэл олон зуун тэрбумын зэвсгийн наймаа нь байхгүй болох учир... Ийм л учираас дэлхийн өнцөг булан бүрт дайн дэгдээж асар их ашиг олж байдаг юм даа.
2018-05-17
bi:
Tsergiin hamtarsan surguulilt hiij hunii durgui hurgej yadag bnaa teneg ym be
2018-05-17
Sirinam:
Kim Chen Un zuv l ajillasan bn. Tohirchihood daraa n Omndo Solongos Ameriktai hamtarch tsergiin surguuli hiigeed baidag n yavch zuvtgrj argagui uildel. Trump delhiin tsagdaa hiih mureedeldee het hutlegdjee. Odoo Trump yu hiijnchadajav dee
2018-05-17
varane:
Залуу удирдагч хулихдуулждээ. Худлаа ярьж байгаад гурван исүсийн номлогчоо шоронгоос нь аваад явчихаж. Манайх гэсэн исүсийг хорих хэрэгтэй. Наад захын жишээ нь УИХ ын гишүүн Баасанхүү гэж исүс шүтсээр байгаад одоо галзуу,солиотой болж байна.
2018-05-17
зочин:
Хөгшин Өвгөн их солиорч өгч байна даа, тэвчээргүй нөхөр байна, бусдыг дарамтлаад сурсан зангаа хайхгүй байна хэ хэ
2018-05-17
зочин:
Хоёр Солонгосын ард түмний амьдрал зөвхөн АНУ-аас яагаад хамаардаг юм бэ? яагаад тусгаар тогтносон орнууд өөрийн орны хувь заяаг шийдэж болохгүй гэж. Ким маш зөв алхам хийсэн. Хэрвээ өмнөд Солонгосоос цэргээ гаргахгүй бол заавал Трамтай уулзах ямар хэрэгтэй юм бэ? Ким Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох санаачлага гаргасан хүлээн авсангүй Эвээр шийдэж болдоггүй юмыг бас хүчээр шийдэж болноо.
2018-05-17
Прампын хүсэл биелжээ. 2 солонгос эвлээх нь АНУ-д ашиггүй. Бусдын нутагт цэргээ байрлуулж, олон орныг дарамталж сүрдүүлэх нь АНУ-д ашигтай. Тэр өвгөн зөвлөөчдийнхөө үгнээс зөрж чадахгүй.
2018-05-17
MANAYKHAN BUGD ULS TURCH BOLCHIKHSON IKH GURNUUDED ZUWLUUD L , HA HA , MUN CHI SAWAAGUY KHUMUUS YUM DAA .UURSDIINKHUU KHASHAA , JORLON, GUDAMJIIG KHUN SHIG BAYLGAAD INGEJI SAWAAGUYTEECH , UKHERNUUD
2018-05-17
Zub:
Kimiin zuvuu..Hun hajuud chin uuriug chin nuhah beltgel hiigeed baival uuriguu hamgaalna biz de
2018-05-17
ТРАМП УУЛЗАЛТ ХҮРТЭЛ ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ХИЙХГҮЙ Л БАЙХГҮЙ.ГАНЦ САР ТЭВЧЭЭД УУЛЗАЛТЫНХАА ҮР ДҮНГ ХАРАХГҮЙ. ДАРАА НЬ ӨДӨР БҮР СУРГУУЛЬ ХИЙ Л ДЭЭ.
2018-05-17
зочин:
АНУ өөрөө больчихоо. Яриа хэлэлцээ хийхээр тохирлцоонд хүрчихээд байхад эсрэгээр хамтарсан цэргийн сургуулилт хийж болохгүй. Энэ бол өдөөн хатгалага. АНУ энх тайвныг бус дайныг л хүсдэг империалист гүрэн
2018-05-17
зочин:
БНАСАУ-ын залуу Удирдагч Ким Зөв зүйл хийжээ, Зоригтой байна, АНУ-д Бүү буулт хий, Мундаг, АНУ өөрсдөө Буруутай,
2018-05-17
Трамп энийг л хүсээ биз хөгшин толгойд 2 солонгос эвлэрэх нь ашиггүй
2018-05-17