Сураггүй болсон Британи жуулчны цогцсыг олжээ
2018-05-17

Британийн иргэн Жое Тилли өнгөрөгч долоо хоногт Колумб улсад сураггүй алга болсон юм.

 

 

Тэгвэл цагдаагийнхан залуугийн цогцсыг өчигдөр 11.30 цагийн орчимд Путумай мужийн баруун хэсэгт байрлах Фин Де Мундо гэх хүрхрээ орчмоос олсон талаараа мэдэгдлээ.

 

Тилли сураггүй болохоосоо хэдхэн минутын өмнө Британи дахь эцэг, эхтэйгээр утсаар ярьсан байна.

 

Уг дуудлага сүүлийн дуудлага байсан бөгөөд гэр бүл нь хүүтэйгээ холбоо тогтоож чадахгүй байсан учир тус улсад ирж, цагдаагийнхан болон сайн дурынхнаас туслалцаа хүсчээ.

 

Тиллигийн найзууд нэр болон зургаар шинээр фэйсбүүк хаяг нээж, орон нутгийн иргэдээс туслалцаа хүсчээ.

 

Цагдаагийнхан залуугийн үхлийг санаатай эсвэл санамсаргүй байсан эсэхийг тодруулахаар ажиллаж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин