Жон Траволта: Харанхуй ойд ганцаараа хонож эр зоригоо шалгаж явлаа
2018-05-17

Холливуудын нэрт жүжигчин  Жон Траволтагийн “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.  

 

 

-Сүүлийн үед нээлтээ хийгээд буй кинонуудыг хоёр ангилж байна. Эхнийх нь хийсвэр. Хоёрдахь нь бодит амьдралаас сэдэвлэсэн. Сүүлд нээлтээ хийсэн кинонуудыг үзээд л би бодолтой болчихлоо?

 

-Үлгэр, адал явдалт кинонуудын зохиолыг зохиолч тархинаасаа ургуулан бичдэг. Харин бодит амьдрал бол түүхийн үе эсвэл хүмүүсийн сэтгэлд тодоос тод үлдсэн үйл явдлаар кино хийдэг. Кино урлаг энэ хоёрын тусламжтай алдаршсан. Олон жилийн өмнө энэ хоёрын завсар үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн. Бодит амьдралаас сэдэвлэсэн мэт харагдах боловч хэзээ ч бодит амьдралд тохиолдохгүй зүйлтэй гол дүртэй учрах гэх мэт. Мөнхийн амьдрал, мөнхийн ус, лусын дагина гэх мэт. Хүмүүс бодит гэхээсээ илүү хийсвэр кинонд их татагдах болсон учир найруулагчид, зохиолчид бага зэрэг арга барилаа өөрчилж буй хэрэг.

 

-Та үзэгчийн хувиар ямар төрлийн кино үздэг вэ?

 

-Би юу. Аймшгийн кино үзэх дуртай. Сардаа гурваас доошгүй удаа аймшгийн кино үздэг. Би “Хөрөө” киноны фэн. Үнэхээр сайн бүтээл болсон. Миний нэг мөрөөдөл бол аймшгийн кинонд тоглох. Хүйтэн зэвсэг бариад л хэн нэгнийг ангуучлах. Харин зугтаах нэгэн болмооргүй байна. Угаасаа миний гадаад төрх тохирохгүй. /инээв/

 

-Яагаад аймшгийн кино таны сэтгэлийг татах болов?

 

-Мэдэхгүй юм. Бага байхаасаа л аймшгийн кино үзэх дуртай байсан. Нэг удаа ойд ганцаараа хонож байлаа. Их айсан. Тэрнээс хойш барагийн зүйл намайг айлгахаа больчихсон. Харанхуй ойд ганцаараа хонож эр зоригоо шалгаж явлаа.

 

 

-Ганцаараа ойд хоносон шалтгаан?

 

-Эр зоригоо шалгахыг хүссэн. Би ер нь этгээд зүйлд татагддаг.

 

-Таны гэргий Келли Престон үнэхээр үзэсгэлэнтэй. Та эхнэрээрээ бахархдаг уу. Анх удаа уулзаж буй эмэгтэй хүний хэсгийг эхэлж хардаг вэ?

 

-Би эхнэрээрээ гоёдог. Учир нь миний эхнэр дотроо болон гаднаасаа жинхэнэ утгаараа гэрэлтдэг. Анх хараад л дурлаж билээ. Би эхнэрийнхээ арьсанд их дуртай. Мөн анх уулзаж буй эмэгтэй хүнийхээ арьсыг эхэлж хардаг.

 

-Таныг ижил хүйстэн хэмээн хэвлэлүүд бичдэг. Эдгээр мэдээллүүд таны гэргийг хэр бухимдуулдаг вэ?

 

-Их. Ийм утгагүй ярианаас болж бид муудалцаж явлаа. Би үнэнгээ хэлмээр байна. Би ижил хүйстэн биш.

 

-Тоглосон кинонуудаа үзэх дуртай юу?

 

-Мэдээж хэрэг. Би тоглосон кинонуудаа хүүхдүүдээ хэмээн бодож, үргэлж хайрлаж явдаг. Тэдэнгүйгээр жүжигчин Жон Траволта гэж байхгүй. Бид үргэлж цуг.

 

 

-Сүүлд “Life on the Line” буюу “Мөрөн дээрх амьдрал” кинонд тоглосон. Кино албан ёсоор нээлтээ хийгээгүй байгаа ч олон мянган үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна. Киноны трейллерийг үзэхэд цахилгаанчны дүрийг бүтээж буй мэт харагдсан?

 

-Энэ кинонд мэргэжилдээ эзэн байхын тухай өгүүлэх болно. Хэрвээ чамайг хэн нэгэн шатнаас түлхэн унагаахгүй л бол чи өөрийн хүсэлтээр тэр шатнаас унахгүй байх хэрэгтэй. Би энэ кинонд тоглож байхдаа цахилгаачин мэргэжлийн сайхан бас муухайг олж мэдсэн.  Сүүлийн 10 жилийн хугацаанд 75 мянган цахилгаачин эрс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гадны хүчин зүйлээс болж амиа алдаж, хохирол амссан болохыг мэдсэн. Киноны үйл явдал жинхэнэ амьдралын тухай өгүүлэх болно. Америкийг чиглэн ирсэн хар салхины улмаас олон мянган өрх цахилгаангүй болно. Хаа нэгтэй тасарсан цахилгаан гүйж буй утсыг залгах ажлыг гүйцэтгэх болно. Хэдий зураг авалт боловч би маш их бухимдаж, өөрийгөө захирч чадахгүй байсан. Үнэхээр стресстэй мэргэжил. Цалин бага мөртлөө хэтэрхий хүнд мэргэжил. Хөдөлмөрийн яам энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Яг хэн нь үнэн сэтгэлээсээ ажиллаж буйг олох хэрэгтэй.

 

-Үнэхээр сайхан уран бүтээл байна. Үзэх хүсэл төрлөө. Энэ ярилцлагын дараа энэ киноны нэр хүнд өсөх байх?

 

-Эргэлзэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин