МҮЭХ-ноос хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлэхээ мэдэгдлээ
2018-05-17

 

Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөрийн салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавин ажил хаялтын өмнөх суултыг тав дахь өдрөө үргэлжлүүлж байна. Энэ суулттай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Сүхбаатарын талбайд болж буй ажил хаялтын өмнөх суултыг өнөөдрөөс эхлэн МҮЭХ-ноос нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангахаар болжээ.  Энэ суулт зөвхөн эмч, сувилагч, багш нарын асуудал биш. Энэ бол хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн төрийн албанд ажиллагчдын цалин хөлсийг нэмэх чиглэлээр хүлээсэн үүргээ Засгийн газар хэрэгжүүлэхгүй байгаа учраас нэгдсэн байдлаар зохион байгуулагдсан арга хэмжээ гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Ш.Амгаланбаатар хэлж байна.

 

Хэвлэлийн хурлын үеэр энэ сарын 21-ний дотор хөдөлмөр нийгмийн зөвшлийн  улсын гурван талт хэлэлцээрийг эхэлж, нааштай, тодорхой шийдвэр гаргаж чадахгүй бол МҮЭХ-ноос хөдөлмөрийн хамтын маргааныг улс орон даяар эхлүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ. Мөн гурван талт хэлэлцээр амжилтад хүрэхгүй бол суулт бусад хэлбэрээр үргэлжилнэ гэдгийг МҮЭХ-ны удирдлага хэллээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Монголын уйлдвэрчний эвлэлийн хороо маш ажилладаг. Дарга нар нь тэмцэгч биш,аймхай.Нийт ажилтан ардуудад мэдээлэлийг маш муу огдог.Зурагтаар одор бур мэдээлэл огдог уйлдвэрчний байгууллага бидэнд хэрэгтэй байна.
2018-05-18
Зочин:
Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилчдын цалингаас татвар нэрээр шууд суутган авдаг олон тэрбум төгрөг багадаад байгаа юм байхдаа.
2018-05-17
их хүлээлээ хамтдаа
2018-05-17
Yamar uddagin ta nar
2018-05-17