“Амрах зайгүй” ТӨВ ТАЛБАЙ
2018-05-17
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Урин дулааны улирал ирж, улаанбаатарчууд төв талбайдаа гарлаа. Нэг хэсэг нь ажлаа сурталчлах зорилготой бол нөгөө хэсэг нь төр засагт үгээ хүргэх тэмцлийн хэлбэртэй. Төрийн байгууллагуудын нээлттэй хаалгын өдөрлөгийн араас төрдөө үгээ хүргэх гэсэн иргэдийн тэмцлийн үйл ажиллагаа Төв талбайд үргэлжилж байна. Өнөөдөр гэхэд Сүхбаатарын талбайд нэгэн зэрэг гурван ч үйл явдал боллоо.

 

Суулт тав дахь өдрөө үргэлжиллээ

 

 

Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хөдөлмөрийн салбарын ажилтнууд Сүхбаатарын талбайд тав дахь өдрөө суулт зарлаж байна. Тэд хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоож, цалингийн дээд доод хэмжээг ижил болгох, энэ оны II улиралд багтаан үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх үндсэн шаардлагыг тавьж буй юм.  Ажил хаялтын өмнөх хэмээн нэрлэгдсэн энэ суулт Засгийн газарт өгч буй сануулга. Гэвч Засгийн газрын зүгээс энэ асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байна.

 

 

МҮЭХ-ноос өнөөдрөөс эхлэн уг суултыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангахаар ажлын хэсэг байгуулсан байна. Мөн энэ сарын 21-ний дотор хөдөлмөр нийгмийн зөвшлийн  улсын гурван талт хэлэлцээрийг эхэлж, нааштай, тодорхой шийдвэр гаргаж чадахгүй бол МҮЭХ-ноос хөдөлмөрийн хамтын маргааныг улс орон даяар эхлүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдээд буй юм.

 

Эрүүл мэнддээ анхаарагсад энд цуглажээ

 

 

Цусны даралтихсэлттэйтэмцэх Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-тай хамтран Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж байна.  Өдөрлөгт Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон “Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Мөнгөн гүүр”, “Номун” зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцлоо. Энэ үеэр цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж, үзлэг оношлогоо хийж, цусны даралт хэмжих үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэв.

 

 

Гэр хорооллынхон майхнаа хатгав

 

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардсан иргэд өнөөдөр дахин төв талбайд майхнаа хатгалаа. Тэд энэ сарын 10-ны өдөр талбайд майхантай суулт хийж, хотын дарга С.Батболдтой хэлэлцээр хийхийг шаардсан. Харин хотын дарга Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг рүү инженерийн шугам сүлжээ татах боломжгүй гэсэн хариу өгчээ. Тиймээс  Гэр хороолол хөдөлгөөнөөс хотын дарга С.Батболдыг албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг шаардлаа. Тус хөдөлгөөнийхөн хотын даргыг огцортол нь суулт, тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Henshuu ch hanhalhanedee .
2018-05-18
irgen:
niigmiin buhimdliig deed zeregt hurgeed chimeegui haraad suudag erunhii said baih yumaa. humuusteigee hel amaa ololtsoochee.
2018-05-17
irgen:
zuv ta nart amjilt hysie.ingeed baival yumand hyrne .ene muusain uursduu hagartlaa idej baij tednii hoolnii yne heden tugrug nemehed chadii gevel chadna.hysehgyi l baigaa bolohoos
2018-05-17
varane:
Жанжин маань ч зовдог байх даа. Өдөр шөнөгүй зовлон ярьсан хүмүүс.
2018-05-17
zochin:
yasan zovlontoi niigem geech vee
2018-05-17