П.Тэмүүжин эрүүл мэндийн шалтгаанаар ААШТ-ийг өнжив
2018-05-17

Вьетнам улсад таеквондогийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-28-нд болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын таеквондогийн шигшээ багийн дөрвөн тамирчин дасгалжуулагч Хо Ин Ёны удирдлага дор оролцох юм.

 

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Т.Билэгсайхан, 58 кг-д Э.Буяншагай, 63 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр нар тулалдах бол эмэгтэйчүүдээс 49 кг-д Б.Намуун өрсөлдөхөөр Вьетнам улсыг зорьжээ. Тэмцээнд манайхаас таван тамирчин оролцохоор мэдүүлсэн ч “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн анхны монгол таеквондоч П.Тэмүүжин эрүүл мэндийн шалтгаанаар өнжиж байна.

 

Манай баг тамирчид Азийн АШТ-ий бэлтгэл сургуулилтаа “Олимп таеквондо”, Сэлэнгэ аймгийн “Мараната таеквондо” клубт хийжээ

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин