НҮБ: 2050 онд дэлхийн нийт хүн амын 68 хувь ХОТОД амьдарна
2018-05-18

Дэлхийн хүн амын 68 хувь нь 2050 он гэхэд хот суурин газруудад амьдрах төлөвтэй байгаа талаар НҮБ-аас мэдээллээ.

 

 

Одоогоор дэлхийн хүн амын 55 хувь нь суурин газар амьдарч буй юм.  Хүн амын өсөлт, боловсрол зэргээс шалтгаалан иргэд хот руу шилжих нь сүүлийн үед эрс нэмэгджээ.

 

Ирэх 2050 он гэхэд дэлхийн хүн амын 68 хувь, үүний дотор Ази болон Африкийн хүн амын 90 орчим хувь нь хот суурин газруудад амьдрах төлөвтэй байна гэж НҮБ-ын Нийгэм-эдийн засгийн хөгжлийн газрын Хүн амын хэлтсээс гаргажээ. 


Дэлхийн хотын хүн амын тоо 1950 онд 751 сая байсан бол 2018 онд 4.2 тэрбум болж өсчээ. Өнөөдөр 3.4 тэрбум орчим байгаа дэлхийн хөдөөгийн хүн амын тоо 2050 он гэхэд 3.1 тэрбум болж буурах гэнэ. 

 

Дэлхийд хөдөө орон нутагт амьдарч буй нийт иргэдийн 90 орчим хувь нь Африк болон Ази тивд амьдарч байна. Энэтхэг улс хөдөөгийн хүн амынхаа тоогоор (893 сая) дэлхийд тэргүүлж байна.
 
 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин