Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлаар цуврал уулзалт болно
2012-01-13

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “1000 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалт”-ыг угтаж жижиг, дунд бизнесийн салбарыг судалдаг их дээд сургууль, шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги, бизнесийн боломжууд” сэдэвт нэгдсэн уулзалт, семинарыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж ярилаа. Үүнд: - Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллын олон талт бодлогоор дэмжих; - Экспортод чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх, Олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг түлхүү дэмжих ; - Тэргүүлэх чиглэлийн/зорилтот/ үйлдвэрлэлийг тодорхойлж хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох, татвараас чөлөөлөх хэлбэрээр дэмжих; - Орон нутагт хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих; - Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт жижиг, дунд бизнесийн хичээлийг оруулах; - Эрдэмтэн судлаачдын мэдлэг чадвар, туршлагыг зөвлөх үйлчилгээний хэлбэрээр үйлдвэрлэгчдэд хүргэх; - ЖДҮ-ийн сургалтын тогтолцоог шинэчилж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг төр засгийн бодлого шийдвэрт тусгуулахаар санал хүсэлтээ  илэрхийллээ. Жижиг, дунд үйлдвэрийн газраас нэгдүгээр сардаа багтаж Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллага, Олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагуудтай Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлаар цуврал уулзалтуудыг зохион байгуулах юм байна.  
Shuud.mn
Сонин хачин