Налайхын замыг даваа гаригт нээнэ
2018-05-18

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайхын авто зам, Бумбат, Цэцээ гүн рүү салдаг уулзварын засварын ажил дуусах шатандаа оржээ. Одоогоор замын хучилтыг бүрэн сольж дууссан бөгөөд энэ сарын 21 буюу ирэх даваа гаригт замын хөдөлгөөнийг нээх юм байна.

 

 

Тус замын ус зайлуулах хоолойн хучилтын хавтан цөмөрч, замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болоод байсан учраас түрж хааж, ийн засварлалаа.

Shuud.mn
Сонин хачин
Эвдсэнээ засчихаад нэг их зам тавьсан юм шиг шоудаж МАНгартахаа болиосой. Мангаруудаа л хуурч бай
2018-07-05