Нийслэлийн эрх баригчдын эсрэг АН хатуу тэмцэнэ
2018-05-18

Сүхбаатарын талбайд майхантай суулт хийж байсан "Гэр хороолол" хөдөлгөөнийхнийг албадан тараасан. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж буй ч суулт хийх албан ёсны зөвшөөрөлгүй учраас цагдаагийн байгууллаас албадан тараасан юм. Харин энэ талаар нийслэлийн Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. 

 

 

Тус мэдэгдэлд 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхийг шаардаж, Сүхбаатарын талбайд суулт хийж байсан “Гэр хорооллын хөдөлгөөн”-ийн идэвхтнүүдийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны орой албадан тараасан увайгүй үйлдлийг эрх баригчид хийсэн байна.


Иргэд, олон нийтийн саналыг үндэслэн, нийслэл хотод агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх гол шийдэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гэдгийг бүх түвшинд хүлээн зөвшөөрч, 2013 оноос хойш гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нийслэлийн 24 байршилд эхлүүлсэн. Гэвч 2016 онд Монгол ардын нам Нийслэлийн удирдлагыг гартаа авснаас хойш гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бүтэн 2 жил гаруй хугацаанд гацаанд ороод байна.


Нийслэлийн 2018 оны төсөв батлах үед Нийслэлийн төсөвт иргэдээс хамгийн их санал авсан асуудал нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил юм. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгасан боловч өнөөдрийг хүртэл ажил эхлэхгүй, гацсаар байна.
Нийслэлийн удирдлага өнөөдрийг хүртэл бичиг цаасны нэр сольж, өөрсдийн компанийг дэмжих ажлаа төлөвлөсөөр 2 жил ажлаа эхэлж чадахгүй байгааг “Гэр хорооллын хөдөлгөөн”-ийн гишүүд, дэмжигчид хөндөж, дахин төлөвлөлтийн ажлаа нэн даруй эхлүүлэхийг Нийслэлийн Засаг даргаас шаардсан нь цаг үеийн зайлшгүй шаардлага мөн.


Үзэл бодлоо илэрхийлсэн жирийн иргэдийнхээ дуу хоолойг сонсож, ажиллах үүрэгтэй Нийслэлийн удирдлага татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж, төрийн нэрийн өмнөөс ажлынхаа хурдыг нэмэхийн оронд ийм дарангуйллын арга хэрэглэж, иргэнийхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлан мохоож байгааг Нийслэлийн Ардчилсан нам эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.


Цаашид “Гэр хорооллын хөдөлгөөн”-өөс тавьж буй шаардлагыг бүх талаар дэмжин, Ардчиллын үнэ цэнийг үгүй хийхээр улайрч буй Нийслэлийн эрх баригчдын эсрэг Ардчилсан намын гишүүд, дэмжигчид бид хатуу тэмцэх болно.

 

Нийслэлийн Ардчилсан нам
2018.05.18

Shuud.mn
Сонин хачин
Нийслэлийн АН тэр муухай бор ТҮЦ-нүүдээ үгүй хийчихээд цааш нь олон юм яриарай. Буухдаа хотоор нэг баас шиг бор хүрэн ТҮЦ үлдээчихээд далд орсон биз дээ? Тэр ТҮЦ-нүүд нь их гай болж байна.
2018-05-20
иргэн:
Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувийг луйвраар авсанаа яриач Ард түмний ганц үйлдвэрийг цөөхүүлээ луйвардаж авчихаад юу ч болоогүй юм шиг хувийн өмч гэх шиг.Та нарыг ард иргэд ойлгодог болсон.Д.Эрдэнэбат бүр больчихсон нөхөр байна.
2018-05-20
Хэдэн төгрөг өгөх юм бэ.
2018-05-18
ddd:
Erdene baahan ulaan maihan taraaj de.
2018-05-18