Авлигатай холбогдуулан Разакийн үнэт эдлэл, брэндийн цүнхнүүдийг нь ХУРААЖЭЭ
2018-05-18

Малайзын цагдаагийнхан авлигын хэрэгт нэр холбогдоод буй экс Ерөнхий сайд Нажаб Разакийн хуучин ажлын байрыг битүүмжлэн шаардлагатай бичиг баримтуудыг хураан авсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

Бичиг баримтуудаас гадна “Birkin”,  “Louis Vuitton”, “Hermes”, зэрэг алдартай брэндүүдийн гар цүнх болон үнэт эдлэлүүдийг хураан авчээ.  Нийт 284 хайрцаг бичиг баримт болон цүнх, үнэт эдлэл хураан авсан байна. эдгээрийн 72 нь зөвхөн брэндийн гар цүнхнүүд гэнэ.

 

Төрийн өмчийн “1MDB” сангаас 700 сая ам.долларыг хувийн данс руугаа шилжүүлсэн хэмээн буруутгаж буй бөгөөд уг хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалттай холбоотойгоор Куала Лампур дахь албан өрөөг нь битүүмжилсэн гэнэ.

 

Ерөнхий сайдаар шинээр сонгогдоод буй Махатхир Мохамад  улсаа цөлмөсөн Нажаб Разак болон гэр бүлийг нь хилээр гарахыг хоригложээ.

 

 

Энэ сарын эхээр болсон парламентын сонгуульд сөрөг хүчин “Пакатан Харапан” нам ялалт байгуулснаар эрх баригч “Барисан Насионал” намын 61 жилийн ноёрхол төгссөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bi:
Altantuyag hunuuhud holbogdson teneg baginda razak ner gesgeegdeh udur irne gj medeed bsiin
2018-05-19
ZOCHIN:
BURUU ZAMAAR BUDAA TEEVEL BUTCAHDAA SHOROO TEENE EE.GEJ. MONGOL OHINIIG HONOOSNII GORIIG EDELJ EHELJDEE.
2018-05-18
zochin:
Odoo manai irgen Altantuyag hunuusun enuunii hamaatan bas baginda biluu terniig bas shalgaj hergiig n huleelgeh heregtei. mash olon jil ulsaa udirdah nereer busarmag zuil ih hiisen ulsuud gej unshij bailaa
2018-05-18
хузуугуй нохорийн уран зургуудыг хураах хэрэгтэй
2018-05-18
varane:
Одоохондоо манайд ингэх зүрхтэй албан тушаалтан байхгүй. Бүгд нэг тэргэний дугуйнууд. Гэхдээ удахгүй гэж найдаж байна.
2018-05-18
MANAYD INGEKH ZURKHTEY KHUULIINKHAN BAYNA UU? MANAYKHNAAS BOL MASHIN MASHINAAR NI GARNA DAA
2018-05-18
үо:
Шуурхай байна шүү
2018-05-18