Брэндээ үнэрээр илэрхийлье
2018-05-21

Үнэрт маркетинг (scent marketing)-ийн үйлчилгээний цогц шийдлийг Монголдоо анхлан нэвтрүүлж буй “Обакс Трейд” компанийн менежер Ш.Энхтунгалагтай үнэр түгээх системийн талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 

Өдрийн мэнд. Ярилцлагаа Монголд нэгэн шинэ үйлчилгээ, маркетингийн төрөл оруулж ирж байгаад баяр хүргээд эхлэх үү?

 

Баярлалаа. Манай Обакс Трейд компани үнэр түгээх систем, үнэрт маркетингийн үйлчилгээг Монголдоо нэвтрүүлээд жил орчим болж байна. Уг нь бид үнэрийг эрт дээр үеэс ашиглаж ирсэн ард түмэн. Харин өнөө цагт дэлхий нийт үнэрийг бизнес, үйлчилгээ, маркетингийн ажилдаа ашиглах болсноор арай өөр түвшинд гарч ирсэн. Тийм болохоор нэг талаасаа шинэхэн нөгөө талаас бидний хэрэглэдэг л байсан зүйл. Бид чинь арц хүж уугиулах, хийморийн сан тавих гээд үнэрийг ашигладаг шүү дээ.

 

Үнэр яагаад тийм чухал юм бэ?

 

Сүүлийн жилүүдэд үнэрлэх мэдрэмж, мэдрэхүй хэрхэн ажилладгийг нарийвчлан судлах боллоо. Үнэрлэхүй нь маш чухал мэдрэхүй бөгөөд тархины ой санамж, сэтгэл хөдлөлтэй шууд холбогдож хариу үйлдэлд дууддгаараа бусад мэдэрхүйнүүдээсээ давуу, ялгаатай. Жишээ нь таагүй муухай үнэр тархинд аюултай гэсэн дохио илгээж байдаг. Алив амьтны үнэрлэхүй нь ус хоол тэжээлээ олоход нь ашиглагдахаас гадна ижил, хосоо олоход нь маш чухал, харилцааны үүрэгтэй байдаг. Хүний үнэрлэх чадвар нь амьтнаас дутахгүй 10,000 гаруй үнэрийн молекулыг ялгах чадвартай.

 

 

 

Тэгвэл үнэрлэх чадвараа алдвал яах вэ?

 

Их чухал зүйлийг асуулаа. Хамгийн наад зах нь Хоолны амтны 80% нь үнэрээс хамаардаг болохыг судлаачид тогтоосон. Өөрөөр хэлбэл битүү хамартай хүмүүст хоолны амт сул мэдрэгдэхгүй болж амтгүй санагдана. Бидний хэл зөвхөн чихэрлэг, исгэлэн, гашуун, давстай гэсэн амтыг л ялгах чадвартай бөгөөд бусад бүх амтыг үнэрлэх чадвараараа ялгадаг юм. Үнэрлэх чадвар нь муудсан хүмүүс хоолны амтыг нэмэгдүүлэх гэж давс ихээр хэрэглэх бөгөөд энэ нь зүрх бөөрний өвчин, цусны даралт, сахарын өвчин үүсгэх нөхцөл болно. Бүр хүндэрвэл Паркинсоны өвчин, Алценхаймерийн өвчний үндэс болно. Чухал шүү.

 

Үнэрт маркетинг гэхээр энэ л мэдрэхүйд суурьласан байх нь уу?

 

Тэгэлгүй яахав. Хүний натурал хүртэхүйд нь л хамгийн сайн нөлөөлөх хэрэгслийг ашиглавал маркетингийн үйл ажиллагаа үр дүнтэй болно. Тийм ч учраас Маркетингийн акцууд ихэнхдээ л хүний 5 мэдэрхүйд нөлөөлж борлуулалтаа нэмэгдүүлэх, брэндээ хоногшуулах үйл явц байдаг. Зурагт хуудас, ТВ реклам нь харах мэдрэхүйд нөлөөлж байхад радио шууд сонсох мэдэргүйд нөлөөлдөг. Дэлгүүрт амталгаа явуулж байгаа нь үнэрлэх, амтлах мэдэрхүйд нөлөөлж байгаа юм. Үнэрний хувьд илүү онцлогтой нь хүнд хамгийн дотно таатай мэдрэмж төрүүлэх, үнэрээр дамжуулан хэрэглэгчиддээ нөлөөлөх, тааламжтай, ая тухыг мэдрүүлэн брэндээ хоногшуулахад оршиж байгаа юм. Үнэр бол хамгийн удаан мартагддаг зүйл л дээ. Хүн харсан сонссоноо мартчихсан байхад үнэр бол мартагдаагүй байж байдаг.

 

 

Үнэрт маркетинг нь борлуулалтыг 80% хүртэл өсгөж чаддаг.

 

Сонирхолтой юм аа?

 

Тийм шүү. Та бүхэн анзаарсан бол зарим үнэрүүд хуучин дурсамжуудыг сэргээж хэдэн арван жилийн өмнө болоод өнгөрсөн зүйлсийг буцаан сануулж байдаг. Тийм болохоор томоохон зочид буудлууд өөрийн гэсэн signuture scent буюу нэрийн хуудас болсон үнэртэй байдаг. Бид ШангриЛагийн үнэр гээд их сайн мэддэг дээ. Үйлчлүүлэгч буудалд буухдаа хэдий гэрээсээ хол байгаа ч гэсэн гэртээ байгаа мэт танил дотно мэдрэмж авах нь сэтгэл ханамжийг нь их өргөдөг юм. Энэ бол үнэрний ид шидүүдийн зөвхөн нэг л хэсэг.

 

Өөр тэгэхээр олон ид шидтэй байх нь ээ?

 

Тэгэлгүй яахав. Бас нэг жишээ дурдахад жижиглэн худалдааны дэлгүүрүүд үнэр ашигладаг. Үйлчлүүлэгчдийгээ тав тухтай байлгахаас гадна дэлгүүртээ удаан байлгаж борлуулалтаа өсгөх зорилготой. Жишээ нь Nike брэнд өөрийн нэг салбартаа үнэрт маркетингийг ашиглаад хэрэглэгчид нөлөөлөх нөлөөлөл нь 80% хүртэл өсөж байгааг тогтоосон байдаг. Банкууд үйлчлүүлэгчдийнхээ бухимдлыг бууруулахаар ашигладаг. Спа, массажны газрууд тайвшралыг мэдрүүлэхээр ашигладаг гэх мэт жишээ дурдаад байвал дуусашгүй.

 

 

 

Та дандаа нөлөөллийн талаар ярьлаа. Брэндээ үнэрээр илэрхийлэхийн тухайд?

 

Энэ нэлээн өргөн ойлголт л доо. Жишээгээр тайлбарлая. Манай харилцагч Blue sky tower байна. Тэднийд ороход хязгааргүй өргөн уудамд буй мэт мэдрэмж төрүүлэхийн тулд Blue ocean үнэрийг ашиглаж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл тэд бүхий л зүйлдээ чамбай хандаж, концефтээ баримталдаг тул хийж байгаа зүйл бүрээс нь тухайн брэнд хан хийж байна гэсэн үг л дээ.

 

Энэ үйлчилгээгээ та бүхэн хэрхэн үзүүлдэг юм бэ. Дэлгэрэнгүй тайлбарлах боломжтой юу?

 

Бололгүй яахав. Бид үнэр түгээх системийг цогцоор нь шийдэж байгаа. Юун түрүүнд анхилам үнэрт тос байна. Дээр дурдсан бүхий л нөхцлүүдээ хараад байгууллагууд сонголтоо хийдэг. Энэхүү анхилам үнэрт тосыг орчинд түгээх машин байна. Мэдээж тухайн орчин, орон зайнд тохирсон машин байх хэрэгтэй. Бид 1 метр кубээс 5000 метр куб хүртэл орчинд үнэр түгээх хүчин чадалтай машинуудыг борлуулдаг. Машинууд маань хүссэнээр тохируулж болох автомат тохиргоотой. Жишээ нь банкны салбарууд амардаг өдрөө унтраах горимыг нь сануулчихдаг гэх мэт. Хамгийн гол нь мэргэжлийн үйлчилгээ. Ямар тос танай байгуулагад тохиромжтой вэ. Ямар машин тохиромжтой вэ гэх мэт асуудлыг нь манай худалдааны зөвлөхүүд харилцагчидтайгаа ярилцаад шийдэж өгдөг юм. Тос дуусах болохоор борлуулалтын системээс сануулга өгөөд үйлчилгээ нь тасралтгүй хийгдэж байдаг. Нэрийн хуудас болгосон үнэр нь гэнэт өөрчлөгдөх ч юм уу тасалдаад байж болохгүй болохоор их хариуцлагатай ажил шүү.

 

Танд баярлалаа, ярилцлагыг уншаад байгуулагууд та бүхэнтэй хэрхэн холбогдохыг хүсэх байх. Хэрхэн холбогдох вэ?

 

Үнэр түгээх систем, үнэрт маркетингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай www.scentmarketing.mn сайтаар зочлоорой. Мөн манай худалдааны зөвлөхүүдтэй 94008277, 94008278, 94008279 утсуудаар шууд холбогдож болно.

 

Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.

 

Баярлалаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин