Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирчээ
2018-05-18

Мориноос унаж гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алджээ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрөгч 2017 онд  насанд хүрээгүй хүнээс үйлдсэн нийт 948 гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд өртөж хохирч, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан байна.

 

Тухайлбал бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсон ба үүнээс 12 нь эрэгтэй хүүхэд байна.  Харин хурдан морины 394 уралдааны явцад 629 хүүхэд мориноос унасан ба 159 хүүхэд бэртэж, гэмтснээс 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, 2 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
heleh ug ch alga hairan huuhduud
2018-05-19